Осолдсон алба хаагчдаас нас барсан хүн байхгүй гэв
Төрийн албаны шалгалтаар явж байсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Сангийн яамны албан хаагчид уржигдар шөнө Завхан аймгийн Солонготын даваанд осолдсон талаар мэдээлсэн.

Тэгвэл ухаангүй байсан нэг эмэгтэй нь нас барсан гэх мэдээлэл гарсан байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Нас барсан хүн байхгүй. Бүгд амьд байгаа өчигдөр 18.00 цагийн үед Улаанбаатар хотод нисдэг тэргээр авчирсан. Одоо ГССҮТ-д эмчлүүлж байгаа" гэлээ.

Ослын шалтгаан нөхцөл нь Ланд 200 маркийн машинтай явж байсан бөгөөд даваан дээр гүүрний далан мөргөж осолдсон байна.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-11-23 03:40:15
    жолооч нь архи уусан эсэхийг сайн шалга ер нь хуний амь хариуцаж яваагаа умартаж архи уудаг том толгойтой жолооч нар тэгээд хедее замд их бий шуу