Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны эхэнд чуулганы  ирцийн асуудлаар маргаан үүссэн. Тодруулбал, УИХ-ын дарг М.Энхбол нь Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан учраас ашиг сонирхолын зөрчил үүсч байна. Тиймээс энэ асуудлыг шийдтэл нэр бүхий 32 гишүүн нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдаанд оролцохгүй хэмээн мэдэгдсэн юм. 

Тэгвэл өчигөдөр чуулганы төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд “УИХ-ын дарга ч гэлээ УИХ-ын гишүүний бүрэн эрх хэвээр бий. Тиймээс хууль болон тогтоолын төсөл санаачлах эрх надад бий. Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх үеэр бол санаачилсан учраас ашиг сонирхлын зөрчил байна гэж үзвэл УИХ-ын дэд дарга нарын нэг хуралдааныг удирдаад үргэлжлүүлж болно” хэмээн мэдэгдсэн юм. Харин энэ нэр бүхий 32 гишүүн ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна. 

 Өнөөдөр чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр товложээ.

- Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/;

- Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

- Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

- Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай;

- Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох /үргэлжилнэ/.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хуульч 2018-11-23 06:24:46
    АСУУДЛАА МЭДЭДГҮЙ ЯМАР ТЭНЭГ НЬ НОТАРИАТЫН ТУХАЙ ОЙЛГОМЖГҮЙ ЮМ БИЧЭЭД БАЙНА АА ???