“Хичээх өдөр”
Зам тээврийн ослын улмаас нэг хоногт 15-20 хүн бэртэж гэмтэж, 1-2 хүн нас барж байна.

Улсын хэмжээнд жилд зам тээврийн ослоор 500 гаруй хүн амиа алдаж, 6187 хүн эрүүл мэндээрээ хохирдог гэсэн харамсалтай тоо баримт бий.  Дайн дажингүй улс оронд цөөрч болохгүй цөөхөн монголчууд ийнхүү зам тээврийн ослоор амиа алдаж, өрөөл татуу болно гэдэг үнэхээр харамсалтай.

Тэгвэл Тээврийн цагдаагийн албанаас энэ сарын 29-нийг "Хичээх өдөр" болгон зарлажээ.

Энэ өдрийг нэг ч хүнийг замын хөдөлгөөний дүрмийш битгий зөрчөөч гэсэн хичээх өдөр болгож байгаа аж. Хүн бүр дор бүрнээ хичээж, жолооч бүр анхаарал хандуулвал зам тээврийн тоо буурна гэж үзжээ.

Тиймээс тэр өдрийг хичээх өдөр болгон зам тээврийн хөдөлгөөнд осолгүй, соёлтой оролцохыг ТЦА-аас уриалж байна. Аюулгүй амьдралын төлөө хүн бүр хичээх ёстой юм шүү.
 
О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ,, 2018-11-23 05:16:12
    анхаарал хандуулвал зам тээврийн тоо буурна гэж үзжээ. алдаа?????
  • Бат 2018-11-23 02:13:54
    Үндсэн хуулинд ёрөнхийлөгчийн засаглалтай болж эсвэл параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
  • ergelzee  2018-11-23 02:13:38
    sain bna. neeree l hun bolgon ter tusmaa yavgan zorchigchid ch bas hicheevel ... bolnoo. demjij bna . zamyn tsagdaa sain ajillaj bna ..