Ерөнхийлөгч өө, та зүгээр л нэг бэлэг тэмдэг биш шүү
Ерөнхийлөгч өө, та харж байна уу? Төрийн түшээд хөл толгойгоо олохгүй үймэлдэж байна. Тэд албан тушаал эрх мэдлийн төлөө улсын эрх ашгаа умартан тэмцэлдэж эхэллээ. Таны хоригийг ч хэлэлцэх чадахгүй нь. Учир нь парламент чинь ирц алга. Тэд ард түмнийхээ эрх ашгийн төлөө бус өөрсдийн эрхийн мэдлийн төлөө улс төрийн тавцнаа ширүүхэн тулаан өрнүүлж байна.

Өчигдөр чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт “Монголын төрд  сүүлийн 27 жил ард түмэн төрдөө итгэхгүй болгосон нь ёс зүйн асуудал. Над руу   хөдөөнөөс хүмүүс  ярьж гайхаж байна шүү дээ. Төрийн өндөр албан тушаалтнуудыг гайхаж байна. “Муу хүнээс илүү аюул гэж үгүй” гэж ардын үг бий. Олон дипломтой гадаадад сургууль төгссөн гэдгээс илүүтэй  өнөөдөр  ёс зүй үгүйлэгдэж байна. Төрийн түшээдээ хүндэтгэх сэтгэл эгэл жирийн ардад байсаар байгаа. Гэтэл улсын хөгжилд саад болж байгаа нь мөнгө дутагдсандаа бус ёс суртахуунгүй байдлаас эдийн засгийн хямралд орчхоод байна” гэсэн. Түүний үг худлаа биш. Эрхэм төрийн түшээд та бүхэн ард түмний итгэлээр гүүр хийн парламентад сууж байна. Гэтэл эрхэм төрийн түшээд улстөрийн соёлд суралцахгүй байна. Ахмад гишүүд ч буйр заасангүй. Залуу гишүүдээ эрх мэдлийн тулаанд уриалж төр үймүүлж, зөвхөн эрх мэдэл, албан тушаалын төлөө тэмцэлдэж байна.

Үйл явц цаашид хэрхэн үргэлжлэх вэ? Албан тушаалын дайн чинь хэзээ зогсох вэ?

Энэ үед тэдэнд хатуу үг хэрэгтэй байна. Үүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга та хийх ёстой. Та бол Монгол Улсын төрийн тэргүүн. Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл. Тиймээс та тэдэнд хатуухан үг хэл. Үндсэн хуулийн утгаараа эв нэгдлийг илэрхийлэгч, агуулгаараа улс орны эцэг нь Ерөнхийлөгч. Санаж байгаа бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж  таныг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхад “Одоо ажлаа хий. Цаг наргүй л жиргэх юм. Улс орон хэцүүдлээ. Хичнээн хэлүүлдэг юм. Нөгөө Засаг дээр санал хураах болон С.Баярцогтыг чөлөөлөх юу болсон бэ. Дахиад л завсарлага. Ажлаа хурдлаач. Өөрт чинь бас нууц данс энд тэндэхийн арал дээр байгаа юм биш биз. Юу хийж яваа нь мэдэгдэхгүй юмнууд л явах юм” хэмээж байсан.

Яг үүн шиг та ч бас гишүүдэд эрүүний шөл уулга. Парлемент ёс зүй, дүрэм журамтай гэдгийг сануул. 

Учир нь та бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхийлөгч тэргүүлдэг. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх дээд байгууллага юм. Иймээс Ерөнхийлөгч та үндэсний аюулгүй байдлыг хангах ёстой.   Та зүгээр нэг бэлэг тэмдэг биш шүү!!!
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • М.Мөнхбат 2018-11-30 04:56:26
    Ерөнхийлөгч та дуграач.Эв нэгдлийг илэрийлэгч,Төрийн тэргүүн таны дуугарах цаг болсон шүү.
  • Зочин 2018-11-25 16:06:03
    Үйлийн үрээ гэж ...
  • төмөр зам 2018-11-25 14:36:50
    энэ хулгайчийн хуссан мөнгөний үлдэгдэл уб төмөр замын толгойт салбарын хашаанд хэлхээтэй хэвтэнэ т.зам барих техник гээд бгаа хэлхээтэй хэдэн сэг
  •  2018-11-25 01:12:07
    Чингис хааны зураг өлгөөд л Ерөнхийлөгч гээд болоо. нэг хүн улсын мөнгөөр туйлж үг ч хэлээд нэмэргүй юм байж байхаас дээр.
  • bold 2018-11-24 14:03:14
    Obama gargasan xyyli dvremiig Tramp xvchingvi bolgoj chadaj bna.Xarin Battylga erönxiilögch yamarch erx medelgvi yumuu eswel ajilaa oligtoi xiij chadaxgvi bn...
  • Goo 2018-11-24 06:19:10
    Гоо нэртэй сэтгүүлчинцэрүүд улс төрчдийг турхирч улс орны тогтворгүй айдас хүыдэстэй болгоход гол хувь нэмэр болж баыгаа шүү. Монголын сэтгүүлчид цөөн болтугай
    • Ооугх 2019-01-21 17:32:26
      Сэтгүүлчийн дуу хоолойг хориод ямар болсноо хар харин ч ЭРЭН СУРАВЛАЖЛАХ СЭТГЭЛ ЗҮЙГ ГУТААН ДОРОМЖИЛСНЫХОО ХАРИУГ ТА НАР ШИГ ХУВАЛЗНУД ҮҮРД АМСАЖ АМЬДЫН ТАМД ША...
  • Kh 2018-11-24 00:28:50
    Ene юу хэлж садах вэ дээ, оороо хутгаад байгаа юм чинь
  • aniukk 2018-11-23 18:33:53
    daraad uzeerei ix zugeer um bn http://StartWeeklyJob.com/?userid=120476
    103.229.121.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-11-23 14:36:43
    Нөгөө Тусгаар тогтнол эв нэгдэлийн бэлэг тэмдэг яасан вэ
  • Zochin 2018-11-23 07:48:32
    Uuruu bujignuulaad bgaa yum chin' ene Battulga ykhsenee kheldgiin.
  • zochin 2018-11-23 07:32:24
    er ni ih hural ni atg iin dargaa hamgaalaad avligatai ch temtsehgui, ajil ch hiilgehgui baigaa gedeg ni unen l yum baina ldaa, hurliin dargiin suudal unetei yum...
  • ара 2018-11-23 07:26:34
    Тиймээ бэлэг тэмдэг ч биш зүгээр нэг хадны сүг зураг шиг лабиар новшок
  • Deegui 2018-11-23 06:56:56
    Elbegee shig mundag etonhiilogch alga daa
  • иргэн 2018-11-23 06:52:24
    3 үйлдвэр хувьдаа авч Зи.Энхболдын барьцаанд орсон МУ-ын Ерөнхийлөгч төрлүү шидсэн өөрийнх нь чулуу өөрлүү нь хэзээ чиглэхийг хүлээгээд л сууж байна.Эд нэгдлийн...
  • зочин 2018-11-23 06:42:07
    нээрээ зиг төрийн өмчийн дарга байх үед л 3 үйлдвэр женкод очсон болж таарлаа тэгээд энэ женко маанаг дээрээ өөрийн толгойгүй явдаг байх нь
  • Songogch 2018-11-23 06:18:19
    He he hulgaichid uhsen yos zui baidag yum be?Mongolchuudi.n ni.tleg turh .Ehner huuhdese salsan huuhden har tamihchin,Tugtsun ger bul bhgui.Tui mai shuu de.
  • зочин 2018-11-23 06:16:23
    засаг огцороход ард түмэн хохирохоос ѳѳр юм болохгүй засгаар тоглож байгаа хүмүүст хэрэгтэй
  • Амар 2018-11-23 04:48:29
    ТӨХ-ний дарга байхдаа өөрт чинь 3-н үйлдвэр өгсөн Зи намаа хорлож дуусаад улсаа хорлож байна.Үүнийг ойлгох чадвар алга уу."Хөлстэй мах"- аа.
  • зочин 2018-11-23 04:41:18
    УИХ-ыг тараана, ЗГ-ыг огцоруулна гээд байх юм. Тараахгүй, огцоруулахгүй хувилбарыг сонгоод явбал яасан вэ.
  • Амар 2018-11-23 04:24:41
    Үндсэн хуулиа удаа дараа зөрчсөн Миеэг хариуцлага хүлээлгэх гэсэн олонхи буруутан болж эхлэв. Монголчууд бид мал биш шүү Энх60лдтонгууд аа.
  • HEIL HUUKLER 2018-11-23 04:08:53
    l ene oivorgon tsergiin baga darga ard tumniig yoroolgui angal ruu unagana shuu ! gej feildmarshall Luddendorff anhaaruulj baisan genelee. Ter etgeed n Huukl...
  • зочин 2018-11-23 04:04:36
    Зүй нь ерөнхийлөгч ард түмнийхээ эв нэгдлийг илэрхийлэгч Гэтэл энэ хүн эвлэрүүлэгч биш бусниулагч,,бүр хутган үймүүлэгч болж хувирсанд туйлаас харамсаж байна
  • ЗОчин 2018-11-23 03:38:29
    Та УИХ-ыг тараах болоогүй байна уу?
  • ккк 2018-11-23 03:25:58
    Хориг тавина аа гэдэг чинь ажлаа хийж л байна гэсэн үг. Харин тоохгүй л байгаа болохоос. УИХ бужигнаад эхэлсэн бол УИХ-ын дарга гэж байдаг түүний асуудал.
  • зочин 2018-11-23 03:23:24
    З энхболдын утсан хүүхэлдэй болчихсон бол одоо өөрөө саналаараа ажлаа өгөөд З-тэйгээ хамт зайлаач ард түмэн чинь их л тэвчээр зааж харж бгаа шүү
  • zochin 2018-11-23 03:03:37
    Ерөнхийлөгя та улс орны аюулгүй байдлын бэлэг тэмдэг гэж байгаа мөртлөө Ерөнхий сайд нь ард түмнээ үймээн самуун бослого тэмцэл ццашилбал үхэл хагацалд уриалан ...
  • зочин 2018-11-23 02:23:11
    Боловсрол байхгүй ч гүйх хар ухаан гэж нэг юм бий.Энэ Баттулга бол З.Энхболддоо бол бурантагтай тэмээ шиг л амьтан юм.даа.
  • Амар 2018-11-23 02:14:21
    Боловсролгүй байж болно.Харин өөрт чинь 3-н үйлдвэр өгсөн Зи-гийн үгээр стан улсууд шиг хаан болно гэж тэнэгтэж монголчуудыг басахаа боль.
  • иргэн 2018-11-23 02:12:08
    МАН-ын хэдэн залуус гишүүнээ голоод 3 дугаар ээлжийн хоолонд орох гээд албан тушаал булаалдаад байгаа бололтой.
  • Бат 2018-11-23 02:11:38
    Үндсэн хуулинд ёрөнхийлөгчийн засаглалтай болж эсвэл параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
  • иргэн 2018-11-23 01:51:04
    учир нь та бол ундэсний аюулгуй байдлын зевлелийг еренхийлегч тэргуулдэг ийм егуулбэр байдаг юм уу та бол гэдэг уг чинь илууц биш уу зев бичиж сураад сургаал а...