13 настай охины амийг хөнөөсөн этгээдүүдийг шүүнэ
13 настай охины амийг хөнөөсөн этгээдүүдийг шүүх хурал өнөөдөр 09:30 цагаас эхэлнэ.

Насанд хүрээгүй охиныг хүчирхийлж, амийг нь хохироосон харамсалтай хэрэг өнгөрсөн онд гараад өнөөдрийг хүртэл хэрэг нь шийдэгдээгүй байна. Гэмт этгээдүүд болох М.Амарболд, Б.Жавхлан нарыг шүүх хурал нэг удаа мөрдөн байцаалтад буцаж, нэг удаа шүүх хурал нь хойшилсон.

Энэ даваа гарагт болох байсан шүүх хуралд нэг шүүгдэгчийнх нь өмгөөлөгч өвчтэй гэсэн шалтгаанаар ирээгүй бөгөөд хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм. Хурлыг зориуд хойшлуулж хуурамч эмнэлгийн акт авчирсан өмгөөлөгчид шүүхээс мөнгөн торгууль оногдуулсан.

Талийгаач охины ар гэрийнхэн болон өмгөөлөгчид "Өнөөдөр хурал хойшлохгүй байх. Хүний нялх үрийг хэрцгийгээр хөнөөсөн этгээдүүдэд зохих ялыг шүүхээс онооно гэдэгт итгэж байна" гэжээ.

О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-11-23 03:43:22
    очир тев гэдэг янхны газар хариуцлага хулээхгуй юу бодвол женкогийн ажиллуулдаг олон янхны газрын нэг биз
    202.9.42.188
    Мэдэгдсэн Хариулах