“Хариуцлага нэхэх ард түмний жагсаал”-ын талаар мэдээлнэ
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт:
Нийслэлийн иргэний танхимд Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн 10 жилийн хүндэтгэлийн арга хэмжээ болно.

09:00 цагт: Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоонд "Ноос, ноолуур болон арьс шир үйлдвэрлэлийн техникийн уулзалт-сургалт" болно.

09:00 цагт: ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд “Малын удам гарваль, ашиг шим, галбир бие цогцос, үр төлийн чанараар үнэлэх, үр дүнг тооцоолох, малд удам зүйн үнэлгээ хийх арга зүй” хэлэлцүүлэг болно.

09:00 цагт: ОБЕГ-ын Cоёлын төвд Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, салбар хоорондын уялдаа холбоо” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.

09:30 цагт: Хангарди ордонд НИТХ-ын ээлжит бус V хуралдаан болно.

10:00 цагт: “Туушин” зочид буудалд Монголбанкнаас арилжааны банкуудтай хамтран "Дижитал гарц" хэлэлцүүлэг зохион байгуулна.

10:00 цагт: МУБИС-д Боловсролын үнэлгээний төвөөс “ЭЕШ-Шууд засалтын шилэн технологи” мэдээлэл технологийн сургалт зохион байгуулна.

11:00 цагт: “Corporate Convention center”-т "Органик хүнс, хөдөө аж ахуй" үндэсний III чуулган болно.

11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Жендерийн Үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сан, ХЗДХЯ-наас “Харилцаа, хандлага, үйлдлээ эерэг болгоё” сэдвээр хамтран мэдээлэл хийнэ.

11:00 цагт: “Holiday Inn” зочид буудалд Монгол Улс ОУХБ-д элссэний 50 жилийн ойд зориулсан "Ирээдүйн ажил мэргэжил" залуучуудын зөвлөгөөний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Тусгаар тогтнолын ордонд “Ардын намын залуус ба Энтрепренер сэтгэлгээ” форум болно.

11:00 цагт: МУИС-ийн Номын санд Монголын Эмнести Интернэшнл, ШУА-ийн Философийн хүрээлэн, АШУҮИС хамтран зохион байгуулж буй “Философи, хүний эрхийн уулзварт: “БИО ЁСЗҮЙ” сэдэвт философийн улсын X олимпиад эхэлнэ.

12:00 цагт: “Хэвлэлийн хүрээлэн”-д ХӨСҮТ болон “Залуус эрүүл мэндийн төв”-өөс “ХДХВ/ДОХ-ын дэлхийн болон монголын өнөөгийн байдал” сэдвээр мэдээлэл хийнэ.

13:00 цагт: “Бишрэлт” зочид буудалд "Аяллын хөтөч-тайлбарлагчдын анхдугаар чуулган" болно.

14:00 цагт: МҮХАҮТ-д Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу цахилгаан, дулааны эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн 135 аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудын уулзалт болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д
 
  • 11:00 цагт: Шатахууны үнийн хөөрөгдлийн эсрэг автомашинтай жагсагчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  • 11:30 цагт: Баялаг бүтээгчдийн холбоо ба “Нэхүүл” хөдөлгөөнөөс “Хариуцлага нэхэх ард түмний жагсаал”-ын талаар мэдээлэл хийнэ.
  • 12:00 цагт: Монголын Таеквондогийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд допингийн асуудлаас болж ёсзүйн хариуцлага хүлээн ажлаа өгсөн өмнөх ерөнхийлөгч нь дахин нэр дэвшиж байгааг эсэргүүцэж тамирчид мэдээлэл хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bold 2018-11-24 14:05:53
    Erönxiilögch öö bvx xyyliig xyychin xewend ni oruulaad odoo naad offshorchtoi xvchtei arga xemjee awaach ee ta chini erx medelgvi jijigxen xvvxeldei gej vv