М.Нандинцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Энэтхэгийн Шинэ Дели хотноо энэ сарын 15-24-ний өдрүүдэд боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 10 дахь удаагийн тэмцээний 54 кг-ийн жинд өрсөлдсөн Монголын тамирчин, Азийн наадмын хүрэл медальт М.Нандинцэцэг хүрэл медаль хүртжээ.

Тэрбээр Унгарын Сабина Сючи, Хорватын Зелина Питеса, Мароккогийн  Захраоюү Зохра нарыг дараалан ялж, мөнгөн медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон. Улмаар мөнгөн медалийн төлөө Болгарын Стойка Петроватай тулалдсан ч 5:0-аар ялагдал хүлээжээ. Ингэснээр М.Нандинцэцэг энэ жилийн ДАШТ-ийг хүрэл медальтайгаар өндөрлүүлж байна.

Б.ОД
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.