ЖДҮХС-аас зээл өгсөн баримтыг сейфээр нь аваачиж жалганд шатаажээ
 ЖДҮХС-аас зээл авсан гишүүд болон нэр нөлөө бүхий удирдлагуудыг АТГ-т шалгуулахаар хэд хэдэн байгууллагаас шаардлага хүргүүлж хандсан. Гэхдээ УИХ-ын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах боломжгүй. Яагаад гэвэл гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөнө. Харин нэр нөлөө бүхий эрх баригчдын заримыг албан тушаалаас нь чөлөөлж, компанийн удирдлагууд болон ЖДҮХС-аас зээл олгох эрх бүхий албан тушаалтнуудыг цагдан хорьж шалгаж байна.
 
УИХ-ын гишүүдийн зарим нь ард иргэдээс уучлал гуйж, зээлээ эргүүлэн төлж байгаа талаар мэдээлсэн.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд уг сангаас зээл олгосон гэх баримтуудыг сейфээр нь аваачиж жалганд шатааж, баримтыг устгасан гэх ноцтой мэдээлэл өчигдөр гарч эхлэв.

Олон сангуудаар дамжуулж авч байсан зээлийн материал хаана байгаа гэдгийг шалгах явцад баримтуудыг жалганд аваачиж шатаасан тохиолдол гарсан. Мөн ЖДҮХС-ийн харьяаллыг олон дахин шилжүүлсэн баримтыг ч үгүй хийсэн байсан талаар хуульч Ж.Эрхэмбаатар ярьжээ.

Эдгээр сангуудаас зээл авсан хүмүүсийн зээлийн материал хаана байна, зээл нь төлөгдсөн эсэхийг мэддэггүй. Зээлийн бүртгэл байдаггүй гэх.

Зээл олголтын талаарх мэдээлэл нотлох баримтыг зориуд саармагжуулж, төрийн албанд хэд дахин дамжуулж нааш цааш шидэлцэж байх хооронд алга болдог учраас энэ зээлийг авах гэж үхэн хатан зүтгэж давуу байдлаа ашиглаж байгаад эрх баригчид авдаг байна.

Өөрөөр хэлбэл, төрийн албаны тогтворгүй байдлыг ашиглаж зээл аваад төлдөггүй байх жишээтэй. Зээл авсан сан нь татан буугдах юмуу, эсвэл олон газраар баримт материал дамжиж сүүлдээ ор сураггүй алга болдог гэдгийг хуульчид онцлон ярьжээ.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ichinhorol 2018-11-26 13:30:01
    Iim yum bj bolohgyu yagad barimt shataadag yum be batimt shataasan ch zaawal 1gazar bj l bdag
  • АНы хийсэн ажил  2018-11-23 15:19:17
    АНы луйварчид авсан зээлээ төлөөгүй байсан тэд л шатаагай биз. тэдний талынхан л булхай луйвар аа нуун дарагдуулах арга хэргнлдэг ш дэ айна ичнэ гэж байхгүй
    • Зочин 2018-11-24 06:41:41
      Тэнэг амьтан, Хүрэлсүх чамаар шатаалгачихаад тэгж бич гэж зааварлаад байгаа биз. Төрд хэн байгаа билээ. Жаахан ч гэсэн бодож хуцах хэрэгтэй шүү.
  • Зочин 2018-11-23 14:12:43
    яяааамарррр балиаар хүүрнүүд вэ.заавал барьж шиитгэх хэрэгтэй
  • ард түмэн 2018-11-23 13:06:55
    цаазлаач новшнуудыг арай хэтэрч бгюна
  • ZOCHIN  2018-11-23 07:44:21
    HELEH CH UG ALGA ....
  • Zochin 2018-11-23 07:43:10
    Umnukhyydiig n' olj avch chadakhgyi bolson geseen. Bid nar heseg nuhdyydiig bayajuulah gej tatvar tuldug bolj taarlaa. Tatvar jilees jild nemegdeed l bga sh de...
  • зочин 2018-11-23 06:44:33
    энэ тухай мэдээлэл өгсөн хүнийг хамгаалтант авч хуулийн хяналтын байгууллага шийдвэртэй арга авах хэрэгтэй энэ нөгөө хятад өрийн дансыг шатаадаг шиг боллоо
  • монгол 2018-11-23 05:18:41
    Мэдээж шдээ. Томчуудтай холбоотой материалыг аль хэдийн устгасан байлгүй дээ.
  • зочин 2018-11-23 05:05:12
    Битгий ийм хүмүүсийг бухимдуулсан худлаа эх сурвалжгүй мэдээ цацаад бай,, Иргэд тайван ажлаа хийж байх хэрэгтэй байна, 27 луйварчин бас төр засаг самрана гээд л...
    • Zochin 2018-11-23 07:44:01
      Yu gej bgaan. Duugyi tatvaraa tuluud baij bai. Bid idej uuj bayajina gej bgaa yumuu
  • mongol 2018-11-23 03:17:17
    shataasan etgeed bolon zeel avsan humuuseer 2dahin nugalj toluuleh heregtei
  • Бат 2018-11-23 02:12:28
    Үндсэн хуулинд ёрөнхийлөгчийн засаглалтай болж эсвэл параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо