Н.Цэрэнбат Засгийн газраа мэхэлж, арабуудын өгсөн мөнгийг буруу замаар зувчуулжээ

Төслийн мөнгөнөөс дүүгийнхээ компанид шилжүүлсэн хэрэгт холбогдоод байгаа Н.Цэрэнбат сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг мэхлээд зогсохгүй Монголын нэрийг унагасан хэрэг дэгдээжээ.

Арабын Нэгдсэн Эмират улс 2018 оны зургадугаар 05-нд 1.0 сая ам.долларыг Монголын талд буцалтгүй тусламж буюу бэлэг болгон өгчээ. Гэхдээ эл мөнгийг агаар, орчны бохирдлыг шийдэхэд зарцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад хаягласан захидалдаа дурьджээ. Тодруулбал, “Монгол Улсын Засгийн газарт Арабын Нэгдсэн Эмират улсаас 1 сая ам.долларыг дэд ерөнхийлөгч, АНЭУ-ын Ерөнхий сайд, Дубайн захирагч ноён Шейх Мухамед бин Рашид Ал Мактумаас танай улсын агаар, орчны бохирдлын асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бэлэг болгон өгч байгааг танд дуулгахад таатай байна. Энэхүү дэмжлэг нь “Эрүүл мэнд-Интернэшнл” байгууллагын төслийн хүрээнд олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлэх, тухайлбал эко цахилгаан халаагуурыг эмнэлэг, сургууль цэцэрлэгүүдэд байрлуулах зэрэг ажилд зарцуулагдах болно” гэжээ.

Буцалтгүй тусламжийг ийнхүү Санамж бичиг болгоод зогссонгүй, нэрийг нь хүртэл өөрчилж, найрсаг харилцаат улс орны итгэлийг хулгайлжээ

Сайд Н.Цэрэнбат энэ зориулалтыг эрс өөрчилж, 2018.09.03-ны өдөр А/322 тоот тушаал гаргахдаа “...БОАЖЯ, АНЭУ-ын Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны яам хоорондын Санамж бичгийг үндэслэн...” хэмээжээ. Буцалтгүй тусламжийг ийнхүү Санамж бичиг болгоод зогссонгүй, “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах” төсөл болгон нэрийг нь хүртэл өөрчилж, найрсаг харилцаат улс орны итгэлийг хулгайлсан байна.




Тушаал гаргасныхаа маргааш нь буюу есдүгээр сарын 4-нд төслийн төсөв болох 999.990 ам.доллар буюу 2 тэрбум 410 сая төгрөгийн задаргааг хийхдээ мод тарих, булгийн эхийг хамгаалах, бэлчээрийг ашиглахад 670.9 сая, нэн ховор амьтад, махчин шувуудыг хамгаалах, судлахад 200 сая, иргэдэд экологийн боловсрол олгоход 345 сая, орон нутгийн байгаль орчны байгууллагад автомашин нийлүүлэхэд 35 сая, ажилтан, зөвлөх, хурал, семинар, төсөл хэрэгжүүлэх нэгжийн урсгал зардалд 98 сая төгрөг гэх мэтээр хуваарилжээ. Юун сургууль, цэцэрлэг, эмнэлэгт эко халаагуур байрлуулах. Түүгээр ч зогсохгүй Төрийн нарийн бичгийн даргынхаа бүрэн эрхэд халдаж, төсвийг Төрийн захиргааны удирдлагын газрын даргаараа батлуулжээ.




 

Дээрх 670.9 сая төгрөгийг Увс аймаг руу (хавсралтын 1-р хэсэг дэх орон нутагт гэсэн тодотголтой хэсэг) цохсон гэж ярьж байна. Тэнд мод тарьж, булаг усны эхийг, бэлчээртэй нь хамгаалах гэнэ. Урьдчилгаа болгон 32.1 саяыг нь “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын данс руу шилжүүлсэн байна. Агаарын бохирдлын эсрэг дэвшилт технологи, цахилгаан халаагуур нэвтрүүлэхэд 817 саяыг зоосон нь өнөөх арабуудын дурдсан “Эрүүл мэнд-Интернэшнл” байгууллагын төсөлд олгох мөнгө. Яаж бүрэн бүтнээр нь хулгайлчихав гэсэн хэрэг биз ээ.

Иргэдэд 345 сая төгрөгөөр Экологийн боловсрол олгоно гэнэ ээ. Үүнийхээ 145 саяыг нь дээрх хуудуутай тушаалуудаа үйлдэж байх өдрүүддээ буюу есдүгээр сарын 5-ны өдөр гаргаад авчихсан бололтой. Ингэхдээ өөрийн үеэл дүү н.Нямбаярын ерөнхий менежерээр нь ажиллаж байгаа “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” руу шилжүүлж авсан гэж байгаа юм. Мөн эл бэлэгний мөнгөнөөс өөрийн сонгогдсон тойрог буюу Увс аймгийн байгаль орчны байгууллагад 35 сая төгрөгөөр нь автомашин өгөхөөр төлөвлөсөн байгааг юу гэх вэ.

Сайд Н.Цэрэнбат мөнгийг хуваарилсныхаа маргааш буюу 5-ны өдөр нь А324 тоот тушаалаар ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр эрх шилжүүлж, хөрөнгө гаргаж эхэлсэн байна. Ийнхүү 3-хан хоногийн дотор АНЭУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгө үрэн таран болох замдаа оржээ.


 

Гэтэл энэ үйл явдлаас нэг сарын дараа Засгийн газарт Н.Цэрэнбат сайд уг асуудлыг танилцуулсан байдаг. Засгийн газрын 2018 оны аравдугаар сарын 10-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд “БОАЖЯ-ны хэрэгжүүлж байгаа “Уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, цөлжилтийг бууруулах”-д чиглэсэн үйл ажиллагааг АНЭУ-ын Байгаль орчны яамны “Уур амьсгалын өөрчлөлт, байгаль хамгаалах сангаас дэмжин ажиллахаар тохирсон талаар танилцуулав” гэжээ. Ингэж АНЭУ-аас агаар орчны бохирдол, сургууль, эмнэлгүүдэд зориулаарай гэснийг нууцлан, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулахад зориулаарай гэсэн гэж хуураад, шийдвэр гаргуулчихсан байгаа юм.

Тус хуралдаанаас буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Н.Цэрэнбат сайдад даалгасан байна. Хэдийнэ төлөвлөгөө нь гарч, мөнгийг нь зарцуулаад эхэлчихсэн байхад Засгийн газар үүрэг өгөөд сууж байх жишээтэй.

У.Хүрэлсүхийг ингэж мадалж дөнгөөд байгаа Н.Цэрэнбат төслийн мөнгөнөөс дүүгийнхээ компанид шилжүүлж, түүнийг нь АТГ илрүүлчихээд байхад мэлзэж суусан. Гэвч мэдээллийг няцаах гэж байгаад 26 компанид хувьцаа эзэмшдэгээ олон нийтэд зарласан төдийгүй барилгын салбар дахь хувийн бизнесийг нь авч явдаг бизнесийн хамтрагч Баттулга болон төрсөн дүү Намсрайн Отгонжаргал гэх нөхдөөр дамжин хийгдсэнийг бараг л өөрөө тодотгоод өгчихсөн юмдаг.

Өнөөх 26 компанийнх нь нэг болох "Хархираан хөгжил инвест" компани нь Мал хамгаалах сангаас 600 сая төгрөг хүүгүй зээлсэн гээд дурьдаад байвал нэлээд урт жагсаалт хөврөх вий. 

А.Намуун

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сонгогч 2018-11-26 16:01:19
    Төрийн захиргаа удирлагын газрын дарга нь өөрийнх нь хамтрагч нь энэ яамаар дүүрэн халаа сэлгээ хийгээд сууж бдг 60 тэрбумаа босгож бдг биз
  • Zochin 2018-11-25 06:08:45
    Uur amisgaliin uurchlult, tsuljilt neriin dor olon jil asar ih mungu zubchuulj bna daa. Ene talaar bur garshsan humuus bui boljee. Getel tsuljilt ulam ihseb.. ...
  • Зочин 2018-11-23 08:17:39
    Ардчилсан намынхан илээр хулгайлдаг, МАН-ынхан далдуур хулгайлдаг гэж Ц.Нямдорж өвөө өөрөө хэлсэн юм шүү.
  • зочин 2018-11-23 07:41:17
    2 Увс нийлж байгаад мөнгө идсэн байна Ерөнхий сайд Хүрэлсүхээ хүмүүстэээ хариуцлагаа тооцож ажиллаач
  • иргэн 2018-11-23 06:55:46
    Арабуудаас мөнгө битгий ав. Арабуудын өгч байгаа мөнгө цаанаа нэхэлтэй мөнгө шүү.
  • Амар 2018-11-23 06:37:19
    Хамгийн гол ажил Байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг сэргээх чиглэлийн ажил болгож хамгийн бага мөнгө баталдаг БО-ны сайд байгааг анх удаа харлаа.Зайлвал таарна...
  • hjhjfdjhfjjfd 2018-11-23 05:48:24
    увс хүн улсыг бүхэлд нь хуурна,
  • 60 2018-11-23 05:14:30
    ой гутмаар 60 тэрбум
  • Амар 2018-11-23 04:26:32
    За идэж ууснууд ч цуврах нь дээ.
  • !!!!!!!!!!! 2018-11-23 04:00:03
    Ийм насны түнтгэрүүд юу ч хийхээс буцахгүй шүү дээ!!! Эд нарын буруу биш, өгсөн "хандиваар" нь үнэлж, эд нарыг албан тушаалд тавьсан МАН-ын буруу!!!!!
  • ЗОЧИН 2018-11-23 03:14:32
    ийм хулгай луйвар хаа сайгүй, энэ зөвхөн зүүний үзүүр төдийхэн нь шүү дээ
  • Ard 2018-11-23 02:46:39
    shalgaad hatiutslaga tootsooch ee hudlaa unen yum bicheed , ogtsruulaa naad davarsan humuusee! Ard tumen teneg bish shuu!
  • mgl 2018-11-23 02:34:56
    Urdiin said nar yagaad iim mungu bdgiig gargaj bgaagui gdg l sonin bna. harin ene said iim mungu bdgiig gargaj irj bgaan bishuu
  • hulgaich uvs  2018-11-23 01:48:47
    Uvsuud ugaasaa hulgaich daa. ene baitugai hulgai hiideg humuus. il bolson n ene.
  • иргэн 2018-11-23 01:42:42
    ан ынхан ил тод хулгайлдаг ман ынхан нууцаар хулгайлдаг гэдэг ман ынхныг хоер тал болгоод хэрэлдуулээд байвал хеерхен юм илрэх юм биш уу но гуй амьтан ч алга да...
  • зочин 2018-11-23 01:36:43
    Юу ч гэхэвдэ хэлэх үг алгөө
  • Хэлэхгүй 2018-11-23 01:19:59
    Харах царайны зальтай, луйварчин, тэнэг бацаан
  • Zochin 2018-11-23 01:18:54
    http://StartWeeklyJob.com/?userid=138871
  • Бат 2018-11-23 01:10:55
    Үндсэн хуулинд ёрөнхийлөгчийн засаглалтай болж эсвэл параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо