ОХУ-тай барилгын салбарт хамтран ажиллахаар болов
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын бүрэлдэхүүнд багтсан ОХУ-ын  Барилга, орон сууц нийтийн аж ахуйн сайд Михайл Александрович Мень, Бүс нутгийн хөгжлийн сайд Игорь Николаевич Слюняев нартай өнөөдөр уулзаж, барилга, хот байгуулалтын салбарын асуудлаар ярилцав.

ОХУ-ын  Барилга, орон сууц нийтийн аж ахуйн сайд Михайл Александрович Меньтэй уулзах үеэрээ барилга, орон сууцны салбар дахь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөндлөө.
Тухайлбал: Барилгын салбарын норматив баримт бичгийг евро стандартын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож буй ОХУ-ын туршлагаас суралцах, Монгол Улсад нутагшуулах, Барилгын зураг төсөл боловсруулах, эрдэм шинжилгээ, оюутан мэргэжилтэн солилцох, Орон сууцны барилгын хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Талууд Санамж бичгийн хэрэгжилтийг зохицуулах хоёр яамны төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байгуулж, ажлаа хамтран төлөвлөж, хэрэгжүүлж ажиллахаар санал нэгдлээ. 

 Түүнчлэн ОХУ-ын Бүс нутгийн хөгжлийн сайд  Игорь Николаевич Слюняевыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа, хил орчмын боомтуудын төлөвлөлт,   хил орчмын боомтоор дамжуулан  хоёр талын худалдаа эдийн засгийг эрчимжүүлэх,  ялангуяа барилгын модон материал үйлдвэрлэл, нийлүүлэлтийн чиглэлээр хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцахаас гадна хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд модон материал, цемент, арматур болон бусад барилгын материалын импортыг нэмэгдүүлэх талаар санал бодлоо солилцов.
Ялангуяа ОХУ-аас модон материалын импортыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын барилгын салбарын хөгжилд тодорхой түлхэц үзүүлэхийг тэмдэглэв.      
 
Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.