БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэндчилгээ дэвшүүллээ

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН САЛБАРЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧИДДАА БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!


Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн үе үеийн эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтан Та бүхэнд Шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын мэнд хүргэж, Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

2018 он нь  тус салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлсон онцлог жил болж байна. Монгол Улсын Засгийн газар “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”, “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлан хэрэгжүүлж эхэллээ. Эдгээр бодлогын баримт бичгүүд амжилттай хэрэгжсэнээр шинжлэх ухаан, технологийн салбар нь зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц өрсөлдөх чадвартай болж, эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлж, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх замаар Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурийг тавихад чухал түлхэц болно гэж үзэж байна.

Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам, Гарааны компанийн инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх жагсаалтыг Засгийн газраар батлууллаа. Эдгээр журам хэрэгжсэнээр инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэх, татварын суурийг бэхжүүлэхэд томоохон ахиц дэвшил авчрах юм.

Үндэсний инновацийн шагнал олгох эрх зүйн орчинг шинээр бүрдүүлж, шагналын анхны эздийг тодрууллаа. Энэ нь шинэ мэдлэг, технологийг зах зээлд нэвтрүүлсэн шинийг санаачлагч, зохион бүтээгч, инноватор, энтрепренерүүдийн үйл ажиллагаа, санаачилгыг дэмжсэн, бизнес эрхлэгчдийг шинэ амжилтанд уриалсан арга хэмжээ болсон.

  Шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэх талаар төрөөс дэвшүүлсэн бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд эрдэмтэн, судлаач, эрдмийн хамт олон болон шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогч Та бүхний хамтын ажиллагаа, хичээл зүтгэл, бүтээлч санаачилга бүхнээс чухал болохыг онцлон тэмдэглэе.

Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хамт олон, бидэнтэй хамтран зүтгэгчид болон инноваци, өндөр технологийн үйлдвэрлэл эрхлэгч бизнесменүүд, шинэ сэтгэлгээний соргог мэдрэмжтэй монголын нийт ард түмэндээ баярын өдрийн мэндийг дахин дэвшүүлж, Монгол Улсын шинжлэх ухааныг хөгжүүлэх ариун үйлсэд тань өндөр амжилт хүсье.

Эрдэм номын хур ашид арвижих болтугай

                                      БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хотын иргэн 2018-11-23 06:59:40
    энэ баяр ч яахав байж болно. Улс тунхагласаны баярын чимээ яагаад гарахгүй байна вэ, Ерөнхийлөгч өө...намчирхаад байгаа юм биш биз дээ...
  • зочин 2018-11-23 02:03:29
    Энэ авгайн хоногийн тоо гүйцсэн, Засгийн газрынхаа эсрэг ажилласан хүнийг одоо явуулна, Засаг унахгүй, тийм учраас юм аа баглаж байдаа
  • боб 2018-11-22 13:43:36
    мийегийн боов долоогч
  • зочин 2018-11-22 10:00:59
    Энэ хүн эрүүл үү,өөрийгөө огцруулана гээд маанайж явсан
  • зол 2018-11-22 09:59:49
    ийм хог төрд гарсаныг хархаар л баас хүрэх юм.энэ хүнд хүмүүжил огт байхгүй.