ББСБ-ын харилцагчдын тоо 1.5 сая боллоо

Банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгө болон харилцагч, зээлдэгчдийн тоо нэмэгдсээр байна. Тодруулбал, энэ оны гуравдугаар улиралд зээлдэгчдийн тоо 217.6 мянгад хүрсэн бол харилцагчдын тоо 1,510.9 хүрээд буй нь санхүүгийн хүртээмжийн үзүүлэлтэд эерэг нөлөө үзүүлж байна. 

Актив хөрөнгийн ангиллаар нь авч үзвэл олгосон зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 37 хувиар нэмэгдэж 811.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөн нийт хөрөнгө 1.2 их наяд төгрөгт хүрчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 32.7 хувиар буюу 296 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-11-23 06:48:24
    банк бусын өндөр хүүтэй зээлийг манай хүн амын тал буюу насанд хүрээгүй хүүхэд хүртэл авсан юмуу битгий ингэж сенсац хөөж бай
  • hi 2018-11-22 12:52:13
    Нэг их гайхуулаад байх тоо биш л байна. Манай хүн ам хэд билээ. Зээл авч болох хүний тоо хэд билээ. Хэдхэн хүний гарт бид орсон байна. Өөрчлөх шаардлагатай ЗҮЙЛ...
  • Haha 2018-11-22 09:33:24
    JDU-n mungiig hyylj bhad argaguiee hu. 3 huviig 36 huviar hyyleed bgaa yum chn