Д.Эрдэнэбат: Хоригийн асуудлаар аль аль тал нь нухацтай ярилцах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан. Гэвч Ерөнхийлөгчийн хоригийн талаар танилцуулга хийх ёстой Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хуралдаанд хүрэлцэн ирсэнгүй. Улмаар дээрх асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Тэдний зүгээс УИХ-ын гишүүд хуралдаа оролцохгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байв. Тодруулбал, өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр огцрох хүртэл УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлж 40 гишүүн гарын үсэг зураад байгаа билээ.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хоригийн асуудлаар аль аль тал нь нухацтай ярилцан, зөвөөр ойлголцох хэрэгтэйг дурдаад хэлэлцэж байгаа асуудлаас АН-ын бүлэг завсарлага авч буйгаа мэдэгдэв. 

УИХ-ын дарга М.Энхболд дээрх асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа хязгаартай байгааг сануулаад УИХ дахь АН-ын бүлэгт хоёр цагийн завсарлага өгсөнөөр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв. 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бушуул!!! 2018-11-22 11:00:19
    Төсвийг бүхэлд нь буруутгах биш, гишүүн бүрт өгсөн мөнгө болон хойшлуулж болох хөрөнгө оруулалт г.м. илт бурууг нь цохож цуцлах нь зүйтэй!!!!