Төрийн албаны шалгалтаар явж байсан алба хаагчид осолджээ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас төрийн албан хаагчдыг атестатчилах ажлыг улсын хэмжээнд өрнүүлж эхэлсэн. Монгол Улсын 21 аймаг, нийслэлийг хамарсан төрийн албаны энэхүү шалгалтыг зохион байгуулахаар ажлын хэсэг байгуулж, ЗГХЭГ болон яамдын албан тушаалтнууд ойрын өдрүүдэд орон нутагт ажиллаж байгаа юм.

Тэгвэл орон нутагт шалгалтаар явж байгаа алба хаагчид өчигдөр орой зам тээврийн осолд орсон харамсалтай мэдээ байна. Тодруулбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Сангийн яамны албан хаагчид Завхан аймгаас Архангай аймаг хүрэх замдаа буюу Солонготын давааны орчимд осолджээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Завханы Тосонцэнгэлээс 130 аад км-т Солонготын давааны өвөрт орой 20.30 цагийн үед осол гарсан нь үнэн. Ланд крузертэй дөрвөн хүн явж байсан бөгөөд гурав нь эрэгтэй нэг нь эмэгтэй хүн байжээ. Гурвынх нь биеийн байдал гайгүй байгаа бол эмэгтэй нь ухаан ороогүй байна. Тэднийг нисдэг тэргээр авчрахаар болсон. Ослын урьдчилсан шалтгаан нөхцөл нь гүүрний далангийн эрэг мөргөснөөс болж осолдсон” гэв.

Осолд орсон алба хаагчид Архангай аймгийн Цахир суманд байгаа бөгөөд одоо хот руу нисдэг тэргээр авчрах гэж байна. 

О.Гэрэл 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-11-22 21:26:55
    Alban ajlaar yavj baigaa bol alban tsagaar l yavj bail daa, 20.30 xaranxiud xenxeglej yavaad oorsnoo bolon ar gertee ersdel gargaad ... xurdan edgeesei
  • bold 2018-11-22 14:52:59
    landkruser yum bol baga zereg arxi yysan baij l taarna.Ajilaa xiij yawsan gedeg ni xydlaa daa xydal.Tomchyydad itgex itgel aldarsan xvn bichij bna
  • иргэн 2018-11-22 14:00:17
    Сангийн яамны хүн яахаараа Төрийн албаны шалгалт аваад явж байдаг юм бэ. Занданшатар гэж нэг юм худлаа ажил хийж байгаа дүр эсгээд бас гай тарчих юм
  • зочин 2018-11-22 08:36:32
    буруу зураг оруулжээ.Энэ зураг солонготын давааны зураг биш бна.Уучилаарай зурагаа сольно уу
  • зочин  2018-11-22 06:54:52
    цас гулгаатай өвлийн улиралд машин тэрэг осолтой, яагаад осолд орсон улсыг архитай холбон тавлана вэ. Жаахан я гэсэн хүн чанар гаргаач. Бие нь хурдан сайжраасай...
  • зочин 2018-11-22 06:54:17
    Архи уугаагүй байгаасай билээ.
  • иргэн 2018-11-22 06:27:48
    манж сахал гончигдоржийн суулд байгуулсан сум монголын терд гай л болж бна эруул согтуугийн нь яаж мэдэж байгаа юм аваар осол хэлж ирдэггуй юм эдгээсэй билээ
  •  2018-11-22 06:15:34
    яах гэж ажилаа дуусаагүй байж шилтэй цэнхэр хор гударч байдаг юм бэ. ажилын үеээрээ согтуурсан гэж хэмжээнд орох ёстой юм байна.
    • иргэн 2018-11-23 07:00:08
      ажилаа-ажлаа, ажилын - ажлын, үеээрээ-үеэрээ,
    • poli 2018-11-22 07:33:01
      энэ харанхуй улсуудыг яах вэ хажууд нь сууж байсан юм шиг архи уусан этр гээд амныхаа салиагаар хуцжыдаг хувийн хэн ч мэдэхгүй их дээд сургууль төгссөн юмнууд!...