Хууль бус уриалга, ятгалгад автахгүй, татвараа шударгаар төлөхийг уриалав
Сүүлийн өдрүүдэд ЖДҮХ сантай холбоотой асуудлууд олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2018 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр мэдэгдэл гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээлээ. Энэ мэдэгдэлд эдийн засгийн гол хуулиуд болох Татварын багц хуулиуд, ЖДҮ-ийн  хуулиудыг УИХ-аар  яаралтай батлах болон цаг үеийн бусад асуудлаар УИХ-д шаардлага хүргүүлж буйгаа дурьдсан байгаа юм. Ингэхдээ дээрх шаардлагуудыг үл биелүүлбэл өнөөг хүртэл татвараа хуулийн хугацаандаа, шударгаар төлж ирсэн бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн биелүүлэхээс татгалзаж, тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 3-т “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй”.

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т ”Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж үндэсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдлэх “ үүрэгтэй мөн хуулийн 14.1-т “ Монгол Улсын иргэн үндэсний язгуур ашиг сонирхлоо дээдэлж, хуулиар тогтоосон үүргээ биелүүлэх, төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх үүрэгтэй” гэж  тус тус заасан.

Татвар төлөгч ТА БҮХЭН Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн аливаа хууль бус уриалга, ятгалгад автахгүй, татвараа шударгаар төлөхийг уриалж байна.

Хууль бус уриалга гаргасан этгээдүүд та бүхний өмнөөс хууль зүйн хариуцлага хүлээхгүй бөгөөд хууль бус уриалгад автаж, хуулиар ногдуулсан татварыг төлөөгүй  тохиолдолд хуульд заасан нөхөн татвар, хүү, торгууль, алдангиас чөлөөлөгдөх үндэслэл болохгүйг албан ёсоор мэдэгдэж байна.
 
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-11-22 08:46:34
    а/а нэгжүүд ард түмэн татвар төлөхөө болёя бид өрөнд ороод эрхтэн дархтан татварын мөнгийг хувааж идээд дарамтлаад ,зөрчлийн хууль гэж хэлээд торгуул тавих...
  • Zochin 2018-11-22 08:39:37
    Ene sanalaa ter eronkhii saiddaa khelee ard tumen buruugui shuu
  • иргэн 2018-11-22 07:03:15
    шударга биш байна улсад 40 жил ажиллаж ,байна татвараа төлж байхад тэтгэвэрт гарах нас нэмээд дэндүү байна тэгсэн дор татвараа өгөлгүй банканд хадгалуля
  •  2018-11-22 06:58:46
    НД, ЭМД төлөөгүй ажилчдаа хохироон худал ажилчид суулган хүн хуурч байгаа татвар төлөгч жигүүрт хөлөг ххк-г шалгаж өгнө үү. ажичдын цалингаа өгөлгүй 3 жилийн нү...
  • ааа 2018-11-22 04:38:36
    татвараа төлөхгүй байхыг уриалж байна. Төлвөл луйварчид тэжээж байна аа л гэсэн үг.
  • zochin 2018-11-22 04:30:33
    http://StartWeeklyJob.com/?userid=105175
  • Зочин 2018-11-22 04:15:33
    Зүтгэн ажиллаж байж олсон хэдэн төгрөгнөөс минь НДШ, татвар гээд аваад явчихдаг. Биднээс хураасан мөнгөө хэдэн баячуудад хуваагаад өгчихдөг юм байна. Арай ч дээ...
  • zochin 2018-11-22 04:12:06
    tulsun tatvariin mungiig idej tsaddaggui heden bird idcheed baihad bid tuluh yamar hereg baigaain. bitgii tultsguu.
  • Zochin 2018-11-22 04:07:44
    Ekhleed ter tatvariin munguur san, esen busiin khudlaa tusul, khutulbur sanaachilj ergej tulukhgyi idej uuchikhaad bgaa khymyystee arga khemjee avbal taarna
  • Бат 2018-11-22 03:55:31
    Зах зээл хөгжсөн орнуудийн гол нууц татвар төлөгчдийн хяналтаа төрийн аль ч түвшинд тавидагт л шүү дээ манай албан тушаалтан томилсон даргаа хянах халуун
  • зочин 2018-11-22 03:53:56
    Татварын мөнгийг УИХ-ын гишүүд хуваагаад аваад байхад хэн татвар төлөх юм вэ, хэлээд өгөөч ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫНХААН
  • зочин 2018-11-22 03:20:10
    Шударга байцгаавал адилхан шударга байнаа