Хүү нь аавынхаа хүсэл мөрөөдлийг гүйцээнэ
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир өнгөрсөн тавдугаар сард зуурдаар нас барсан.
 
А.Эрдэнэ-Очир найрагч Монголын их утга зохиол, яруу  найрагт түүхийн шинэ хуудсыг нээж “Ерээд оныхон” хэмээн нэрлэгдсэн  нэгэн үеийн яруу найрагчдын төлөөлөгч бөгөөд асгарсан их авьяас билэг, ундарсан их уран бүтээлээрээ уншигч олондоо танигдсан, хүлээн  зөвшөөрөгдсөн энэ цагийн шилдэг уран бүтээлч байсан юм.
 
Тэрээр орон нутагт нүүдлийн номын сан ажиллуулж, хүүхэд багачуудыг номоор хангана гэж ярьж мөрөөддөг байжээ. Энэ мөрөөдлөө олон жил ярьж явсан ч биелүүлж чадалгүй бурхны орныг зорив.
 
Тэгвэл энэ мөрөөдлийг нь том хүү нь биелүүлж, үргэлжлүүлэхээр болжээ.
 
Том хүү Э.Цагаан-Уул “Зүүдний цэнхэр алсаас эхлэлтэй, түүнээсээ гэгээ түүж биелүүлэх хүсэл эрмэлзэлийг аав минь олон жил ярьсан даа. Аавынхаа тэр зүүдийг биелүүлж, хийх ажлыг нь үргэлжлүүлэх гэж буйдаа миний энэ сэтгэл туйлаас их хөдлөж, ийм нэгэн төслийн ажил эхлүүлээд бэлтгэл ажлыг хангаад явж байгааг олон нийтэд дуулгахад таатай байна. "Миний цуглуулсан хорвоо" ном тээсэн тэмээн жин маань 12-р сарын 06-ны өглөө нар мандахад Дорноговь аймгийн Сайншанд хотын "Хамрын хийд" үзэсгэлэнт цогцолбороос хөдлөж, 08-ны өглөө аавын минь төрсөн нутаг Дорноговь аймгийн Улаанбадрах сум буюу зорьсон газраа хүрнэ. Энэ үйл ажиллагааны хүрээнд "Найргийн гал" түүдэг тойрсон яруу найргийн уншлага, "Миний цуглуулсан хорвоо" үдшийн цэнгүүн Улаанбадрах суманд, Ном хүлээлгэж өгөх ёслолын арга хэмжээ гээд олон олон ажил зохион байгуулагдана.

Тэмээгээр жин тээж байгаа хүмүүсээс бусдаар өөр оролцох хүмүүс бүрэн нээлттэй гэдгийг та бүхэндээ хэлэхэд таатай байна. Энэхүү ажил маань сэтгэл зүрхнийхээ дуудлагаар зорьж ирэх хүн бүрт нээлттэй. Номын цагаан буян ямагт дэлгэрч, ноён нуруу болсон аавын минь үйл хэрэг мөнхөд үргэлжлэнэ.  Цаашид олон олон ажлуудаар та бүхэнтэйгээ эргэн уулзана” гэж бичжээ.



О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Huu mine 2018-11-22 09:01:53
    Amjilt
    202.131.244.53
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-11-22 05:02:16
    Sain huu bn Amjilt
    43.228.130.224
    Мэдэгдсэн Хариулах