Сарын хугацаанд гурван ААН, 12 иргэн 14 ширхэг гулдмай хайлуулж, сорьцлуулжээ
Улсын хэмжээнд нийт 6000 гаруй зохион байгуулалтад орсон бичил уурхайчин байдаг гэсэн тоо баримт бий.

Бичил уурхайчдын эрх зүйн орчныг бүрдүүлэхээр Засгийн газраас 151 дүгээр тогтоол гаргасан билээ. Өөрөөр хэлбэл, бичил уурхайчид ашигт малтмал олборлохдоо энэ журмыг баримтална гэсэн бодлогын баримт бичигтэй болсон гэсэн үг.

Сүүлийн жилүүдэд бичил уурхайчид нөхөрлөл, хоршооны хэлбэрт шилжиж, ашигласан талбайгаа гар аргаар нөхөн сэргээдэг болсны жишээ олон байна.

Энэ ажил Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн хүрээнд хэрэгжиж иржээ. Тус агентлаг 2005 оноос манай улсад бичил уурхайг зохион байгуулах, албажуулах, хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Үүний хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлаг болон Монголбанкны 300 сая төгрөгийн санхүүжилтээр Дархан-Уул аймагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээг өнгөрсөн сард байгуулсан юм. Өмнө нь Улаанбаатар хотод ганцхан алтны сорьц тогтоох газар байсан бол энэ жил төвийн бүс буюу Дархан-Уул аймагт, баруун бүс буюу Баянхонгор аймагт байгуулаад байгаа юм. Ингэснээр бичил уурхай эрхлэгчид дундын ченжээр дамжуулахгүй, хүндрэл чирэгдэлгүй алтаа сорьцлуулж, тушаадаг болсон. Мөн цаг хугацаа хэмнэж байгаа нэг эерэг үзүүлэлт гэж тухайн аймгийн алтны ченжүүд ярьж байв. 

Сарын хугацаанд гурван аж ахуйн нэгж, 12 иргэн, 14 ширхэг гулдмай хайлуулж сорьцлуулсан. Хайлуулалтын өмнөх жингээр 99.8 кг байсан аж. Хайлуулалтын дараа 98.2 болж цэвэр жин нь гарч ирсэн байна.

Дархан-Уул аймаг дахь Монголбанкинд иргэд хичнээн кг алт тушаасан талаар хэлтсийн захирал Б.Жавхлангаас тодруулахад “Дархан-Уул аймагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээг байгуулснаас хойш 33 кг алтыг Монголбанк хүлээж авсан байна. Арилжааны банкуудаас капитрон банк иргэд аж ахуйн нэгжээс алт хүлээж авч байна. Иргэд, аж ахуйн нэгжээс дундын зуучлагчгүй, цаг хугацаа хэмнэсэн ажил болсон гэж талархал илэрхийлж байгаа” гэлээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Уншигч 2018-11-21 12:36:26
    ААН-үүд ирэний нэр дээр алт хайлуулж байгаа гэсэн хэвээрээ байгаа юм уу?