У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахыг эсэргүүцэж байна
Иргэний Зориг Ногоон нам Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл гаргажээ.

Тус намаас “Монгол Улс урагшлах бус дотоод зөрчилтэйгээ зууралдан хөгжих боломжоо өдөр, хоногоор алдсаар байна. Улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд улс орны эрх ашиг гэхээсээ өөрсдийн амь зуулга, эрх ашгийг ямагт урьтал болгон эрх мэдэл, албан тушаалын төлөө үхэлдэн зууралдаж, төрийн машин зүй ёсоор ажиллах чадваргүй боллоо. Үр дүнд нь шударга ёс тэдэнд ялагдсаар байна.

Нийгэм тэсрэхэд бэлэн болжээ. Эрх мэдлийн төлөөх өөр хоорондын толхилцоон нь хэдэн ч Засгийн газрыг огцруулаад үр дүн гаргахгүй бөгөөд төрийн тогтолцооны гажуудлыг засахгүйгээр Монгол төр хэвийн, тогтвортой, хариуцлагатай, итгэлтэй ажиллах боломжгүй юм.

Иргэний Зориг Ногоон нам Монгол орны ахуй, ёс заншил, уламжлалыг шингээсэн төрт Улсаа эмхлэх үүднээс өнөөгийн Улсын Их Хурлыг нэн даруй тарааж, Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргаа, нийгмийн давхаргын төлөөлөл оролцсон Түр хурлыг байгуулж, Үндсэн хуулийг шинэчлэх саналаа дахин нотолж байна.

Иймд Түр хурлын бэлтгэл ажлыг хангах, нийгэмд тулгамдсан өдөр тутмын ажлаа хуульд зааснаар хэрэгжүүлэхийг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт үүрэг болгон УИХ сайн дураараа тарах нь зөв гарц болно гэж Иргэний Зориг Ногоон нам үзэж байна” хэмээн гаргасан мэдэгдэлдээ дурджээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-11-22 08:59:09
    За яасан, ахиад үзвэл гишүүн болчихмоор байна уу. Ийм л санаатай хүмүүс яваад байгаа учир бүтэлгүйтээд байна даа
  • Иргэн 2018-11-22 04:08:19
    Сайн хүний нэрийг сааруулж яваа хүмүүс ИЗНН-д байдаг?! Зориг агсны аллагын талаар ганц үг хэлэхгүй атлаа эрх мэдэл албан тушаалын төлөө хуцах нь инээдтэй байна?...
  • зочин 2018-11-22 03:00:15
    Ард бид Хүрэлсүхийн талд байна......
  • Эрдэнэ 2018-11-21 15:57:52
    Зөв мэдэгдэл гарчээ. Эх орноо гэсэн хэнч үүнийг дэмжинэ.
  • Zochin 2018-11-21 14:30:27
    Za bolio baakhan abgai khuukhen nogoon nam bas neg khodolgoon geed baikhan khumuus zasgiig ogtsruulbal bid selem barij temtsene geed estoi nogoo gudamjnii khumu...
  • зочин 2018-11-21 13:59:02
    Муу хүн борооноор
  • Erdene 2018-11-21 13:55:12
    Байдгүй нам мэдэгдэл хийгээд л оюун ахын нэрийг зар одоо их амьдарлаа одоо болоо биш үү
  • Зочин 2018-11-21 12:45:59
    Зөв. Мэдрэмжтэй байна
  • ах 2018-11-21 12:42:27
    энэ Ногоон нам байдаг юм уу хэхэхэ байдаг бол уучлаарай гахгахгах
  • Zochin  2018-11-21 12:37:00
    Ene nam khereggui shuu dee ta nart aynarch khamaagui shuu
  • Zochin 2018-11-21 10:42:06
    Za bolio iim nam bsan yum uu Gankhayag bolikh kheregtei shuu ikh khural ajillaa khii ard tumenteigee temtsene gesen ni ene yum uu Khurelsukhee
  • зочин 2018-11-21 10:30:38
    гурван даргатай гучин гишуунтэй байсан нам одоо долир ганхуяг л улдээ биз дээ
  • Ард 2018-11-21 10:22:47
    Энэ төрийн ажил тэрнээс хувийн компани биш Хүрэлсүхээ! Ухамсар дорой хүн үү дээ !