Элэгний B,C вирус илрүүлэх шинжилгээнд 707,362 иргэн хамрагджээ

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2018 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн 15-39 нас болон 65-аас дээш насны иргэнийг элэгний B,C вирус илрүүлэх шинжилгээнд хамруулж байна.

Эхний шатанд 40-65 насны 381,233, хоёр дахь шатанд 2018 оны арваннэгдүгээр сарын байдлаар 15-39 насны 305,124, 65-аас дээш насны 21,005 иргэн шинжилгээ өгчээ.

Элэгний B,C вирус илрүүлэх шинжилгээнд улсын хэмжээнд 2017 онд 326,921, 2018 онд 380,441, нийт 707,362 иргэнийг хамруулж эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн байна.

Аймаг, сум, дүүргийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад эрүүл мэндийн даатгалдаа хамрагдсан иргэд шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой бөгөөд хөтөлбөр 2019 онд үргэлжлэх юм.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-11-21 10:22:11
    ГАДНЫ ТӨСЛӨӨР ЭНЭ ХЭДЭН ХҮМҮҮС БАЯЖИХ ЮМ ДАА
    202.21.118.174
    Мэдэгдсэн Хариулах