Ахмад шүүгчид мэдэгдэл гаргалаа
Засгийн газраас Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсныг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр товлосон.
 
Үүнтэй холбоотойгоор “Шүүхийн ахмадуудын холбоо”-ноос мэдэгдэл гаргаж УИХ-ын дарга, Ерөнхий сайдад өнөөдөр хүргүүлж байгаагаа мэдээлэв.

“Шүүхийн ахмадуудын холбоо”-ны тэргүүн, Монгол Улсын гавьяат хуульч Д.Гансүх, гишүүн Монгол Улсын гавьяат хуульч Д.Данзандорж, гишүүн Д.Тайванхүү, Д.Буянтогтох, П.Баттулга, Ц.Батмөнх нар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг шүүхийн хяналтаас гаргах хуулийн төсөл санаачилсан хүний эрх, эрх чөлөөг боогдуулж, эрх баригчдыг дур зоргоороо аашлах боломжийг олгохыг завдсан үйлдэл” гэлээ.
Тиймээс “Шүүхийн ахмадуудын холбоо”-ноос дараах мэдэгдлийг гаргажээ.
 
Мэдэгдэлд:
 
Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, “Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа”-г шүүхийн хяналтаас гаргах гэж байна.

Хэрвээ энэ хуулийн төсөл Улсын Их Хурлаас батлагдвал, Засгийн газар, түүний харьяа төв, орон нутгийн засаг захиргааны байгууллагын иргэний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа шийдвэр, үйл ажиллагааг Захиргааны хэргийн шүүх хянах боломжгүй болох юм.
 
Үндсэн хууль болон манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод  хүн  бүр шүүхэд хандах эрхтэйг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан атлаа засаг, төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хууль зөрчсөн эсэх асуудлыг шүүхэд хянуулахгүй, иргэдийн шүүхэд хандах эрхийг хуулиар хязгаарлах нь хуулийн засаглалтай, хүний эрхийг хүндэтгэдэг ардчилсан нийгмийн мөн чанарт үл нийцэх үйлдэл болно.
 
Монгол Улсын Их Хурал хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хуульт байгууллагыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг ямагт дээдлэх, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах зарчимд тулгуурлах ёстой тул шүүх эрх мэдлийн эрх зүйн байдлыг дордуулсан, нийт иргэд, хуулийн этгээдийг эрхийн хамгаалалтгүй болгосон, засаг, төрийн байгууллагыг дур зоргоор аашлах боломжийг олгосон хуулийг батлах ёсгүй билээ. 
 
Эрх зүйт төрийн ололтоос ухрах, хүний эрхзүйн байдлыг дордуулж,  засаг төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг хяналтгүй болгох хууль гаргах нь Монголын ард түмний язгуур эрх ашигт хохирол учруулахаар байна.
 
 Ард түмний элч, улсын эрх ашгийг илэрхийлэн хамгаалах үүрэг хүлээсэн Улсын Их Хурлыг ийм болчимгүй шийдвэр гаргахгүй байхыг Шүүхийн ахмадуудын холбоо шаардаж байгааг үүгээр мэдэгдье.


О.Гэрэл 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bold 2018-11-21 15:30:59
    odoo l vnen shydarga ajillax sonirxoltoi shvvx tsagdaa prokuror nar mini ard tvmniixee Mongol ylsiinxaa tölöö xödlöx tsag boljee demjij bna
  • Коммунистууд!!! 2018-11-21 12:14:01
    Захиргааны хариуцлагын хуулийн төслийг анх Б.Чимид гуай боловсруулахдаа Засгийн газрыг захиргааны шүүхэд харьяалуулсан байсныг УИХ хассан! Одоо бүр даварлаа!!! ...
  • зочин  2018-11-21 11:15:20
    ЗАА ахмадууд минь эрүүл мэндээ бодоорой. Хууль санаачлагчид чинь тэнэг мангуу хүмүүс биш шүү дээ. Харин та нар минь МУ-д хууль гууль болж байгааг ярих хэрэгтэй ...