Ирэх даваа гарагаас эхэлж нийтийн тээврийнхэн тэг зогсолт хийж магадгүй
Энэ нийгэмд болж бүтэж байгаа зүйл гэж байна уу. Улстөрийг тойрсон асуудал өндрөө авч, ЖДҮХС-гийн зээлийн асуудал хүчээ авч, одоо бүр Засгаа унагахаар улайрсан үйл явц ид өрнөж байгаа энэ үед нийтийн тээврийн салбарынхан шатахууны үнийн нэмэгдлээр шантааж хийж, үйлчилгээнд явах боломжгүй болж байгаагаа өнөөдөр мэдэгдэв.

Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хүнд нөхцөл байдал, шатахуун түлшний үнэ өссөн энэ үед алдагдалтай ажиллаж байгаагаа Том оврын тээврийн автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос мэдэгдлээ.

Мэдээллийн эхэнд тэд “2017  оноос эхэлж нэмэгдсэн дизель түлшний үнэ өнөөдөр 2930 төгрөгт хүрсэн учраас нийтийн тээврийн үйл ажиллагаа цаашид хэвийн явагдах боломжгүй болсон” гэв.
 
5.1 тэрбум төгрөгийн асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү
 
Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн “Энэ сараас эхлэн дизель түлшний үнэ огцом өсч 2390 болсон. Энэхүү үнийн дүнд өөрчлөлт орсноор нэг машин цагийн зардал 39736 төгрөг болж байгаа юм. Гэтэл 30672 төгрөгийн санхүүжилт аваад нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулах боломжгүй болж байна. Тиймээс түлшний үнийн зөрүү алдагдал болох 5.1 тэрбум төгрөгийн асуудлыг холбогдох байгууллагуудаас шийдвэрлэж өгөхийг шаардаж байна. Мөн 2019 оны төсвийг батлахдаа дизель түлшний үнийг нэмж тооцохыг Нийслэлийн удирдлагад санал болгосон ч таг чиг.

Нийтийн тээвэр смарт картны үйлчилгээнд шилжсэнтэй холбоотойгоор шатахууны зардлыг төрөөс даахаар болсон. Энэ салбар бизнес байснаа болиод нийгмийн захиалгат үйлчилгээнд шилжсэн. Хотоос нийслэлийн Тээврийн газар, Хотын ерөнхий менежер багтсан Ажлын хэсэг гарч, дизель түлшний  үнийг 1900, ам.долларын ханшийг 2450 төгрөгөөр тооцож, том оврын автобусны нэг машины цагийн зардлыг 36.540 төгрөг болгосноор 2018 онд 17.4 тэрбум төгрөг нэмж шаардагдана гэсэн тооцоо гаргасан.

Гэтэл 2018 оны тавдугаар сард гарсан дүгнэлт одоог хүртэл холбогдох албан тушаалтнуудад хүрээгүй, шийдвэрлэгдээгүй байна. Хотын удирдлагуудад албан шаардлага хүргүүлсэн ч албан ёсоор хариу өгөөгүй. Нийслэлийн орлогч дарга, Тээврийн газрын дарга нартай уулзсан. Нийслэлээс энэ онд багтааж нөхөн төлбөр олгоно гэсэн. Гэвч чимээ алга.  Нийтийн тээврийн үйлчилгээ доголдвол хариуцлагыг хувийн компаниуд үүрэхгүй” гэж ярилаа.
 
Нийтийн тээвэр зогсолт хийх нөхцөл байдал бүрдээд байна
 
 Тэнүүн-Огоо” компанийн ерөнхий захирал А.Ганхуяг “Эцсийн шатандаа  нийтийн тээвэр доголдоод иргэдэд хүндрэл учруулах үед иргэд хувийн хэвшлийн болон том оврын автобусны компаниудыг шантааж хийгээд зогсчихлоо гэдэг мэдээлэл гарах вий гэсэн үүднээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Манай компани долоо хоног бүр  “Петро Стар”  ХХК-аас 150 тонн шатахууныг баазууд дээрээ хуваагаад татчихдаг. Гэтэл шатахуун нийлүүлэгч компанийн зүгээс ирэх даваа гарагийг өнгөрөөх үү, үгүй юу хэмжээний бага түлш өгсөн. Мөн тухайн компаниас цаашид манай компанид түлш нийлүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

Хувийн хэвшлийн бусад компанид ч  дээрх мэдэгдэл ирсэн байгаа. Ер нь улсын буюу зорчигч тээврийн нэгтгэлийн нэг болон гуравдугаар компани хүртэл өрөнд орчихоод байна. Нийтийн тээвэр зогсох биш давхар нийлүүлэгч компаниуддаа хүртэл санхүүгийн хүнд байдалд оруулах хэмжээнд байдал хүндрээд байна. Ерөнхий сайд түлшний үнийг барихгүй зах зээлийн жамаар яваг гэж хэлж байсан. Тэгвэл нийтийн тээврийг зах зээлийн жамаар л явуулаачээ. Яагаад нийтийн тээврийг боомилж зогсоогоод эцсийг нь хүртэл явуулах гээд байгаа юм.

Хэрэв нийтийн тээвэрт доголдол гарах юм бол бид хариуцлагыг хүлээхгүй шүү гэдгээ мэдэгдье” гэв.
 
“Улаанбаатар смарт” компанид төхөөрөмжийн мөнгө гэж 5 тэрбум төгрөг өгч байна

 
“Айтибус” компанийн гүйцэтгэх захирал Г.Баярмагнай “Нийтийн тээврийн салбарт байдал хүндэрснийг зөв талаас нь ойлгоосой. Хотын зүгээс 84 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудад өгч байгаа гэдэг ч бодит байдал дээр “Улаанбаатар смарт” компанид төхөөрөмжийн мөнгө гэж жилд 5 тэрбум төгрөг суутгадаг. “Ситибус  консантик” гэдэг компанид бас 5 тэрбум төгрөг өгдөг. Гэтэл энэ нь бодит байдал дээр байдаггүй компани. Энэ компани нийслэлийн удирдлагуудын байгуулсан компани, ямарч тендер сонгон шалгаруулалтгүй гарч ирсэн” гэлээ.



О.Гэрэл 
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • k7 2018-11-22 14:31:07
    энд тэндгүй бөөн хулгайчууд дандаа төрийн өмчөөс шаах юмаа, Яана даа энэ монгол
  • Zochin 2018-11-22 00:40:05
    http://StartWeeklyJob.com/?userid=138871
  • й 2018-11-21 12:48:31
    тэнүүн огоо ганхуяг одоо болио
  • Хэмнэлт!!! 2018-11-21 12:08:52
    Үргүй зардлаа багасга! Ж: Шадивлангийн ам өөд том автобуснууд хоосон давхиад л байх юм! Микро явуулж болно шдээ!
  •  2018-11-21 09:24:36
    00000000000000000