ЖДҮХС-тай холбоотой асуудлыг шалгах Түр хороо байгуулна

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа нар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлыг шалган судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барив.

Нийгмийн зорилтот бүлэг, тэр дундаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор уян хатан, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог зээлээс УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн болон хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудлын хүрээнд Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн төдийхнөөр хариуцлагын асуудал хязгаарлагдсан.

Засгийн газар, тэр дундаа Сангийн яамнаас ажлын хэсэг гарган ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын бусад сангийн үйл ажиллагааг шалгаж байгаа гэх боловч тодорхой үр дүн гараагүй байна. Түүнчлэн ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээж байгаа албан тушаалтан алга. Үүнд иргэд, олон нийт ихэд шүүмжлэлтэй хандаж, буруутай этгээдэд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхийг төрөөс шаардаж байна.

Түүнчлэн асуудалд холбогдсон Засгийн газар өөрийгөө шалгаж байгаа, эрх мэдэл бүхий төрийн өндөр албан тушаалтан уг асуудалд холбогдсон зэрэг нь шалгалтын үр дүнд сөргөөр нөлөөлж болзошгүй бөгөөд үнэн зөв, бодит мэдээлэл гарна гэдэгт иргэд, олон нийт итгэхгүй байна.

Иймд УИХ-ын нэр бүхий гишүүд бид УИХ-аас хараат бус, бие даасан байдлаар ажиллах Түр хороог байгуулж, үүсэн асуудлыг хянан шалгах нь зүйтэй гэж үзээд тогтоолын төсөл боловсрууллаа хэмээн танилцуулгад дурдсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-11-22 00:41:01
    http://StartWeeklyJob.com/?userid=138871
  • Амар 2018-11-21 11:40:15
    Хамгийн их идэж уусан гарууд тэгээд хэнийгээ шалгах гээд байгаа юм бэ?Айн.Монголчуудыг өөрсөд шигээ тэнэг гэж бодохоо хэзээ болих золигнууд вэ.Айн.
  • uuu 2018-11-21 09:40:56
    huhuhuhuh uhuhu
  • зочин 2018-11-21 09:11:29
    Төрд тэрслэгчид, өш хонзонгоор төр самрагчид ард түмний амьдралыг албан тушаалаас доор үзэгсэд юу шалгана гэнэ ээ, ИЧСЭН ХҮН ХҮН АЛНА ,болж бна уу,
  • zochin  2018-11-21 08:00:43
    Gantshan jijig dund uildverleliin sang l yariad bhiin tsaana ni 27 tusgai san bna teriigee bugdiig ni shalgah heregtei shuudee....
  • Амар 2018-11-21 07:55:03
    Хамгийн их идэж уусан гарууд тэгээд хэнийгээ шалгах гээд байгаа юм бэ?Айн.Монголчуудыг өөрсөд шигээ тэнэг гэж бодохоо хэзээ болих золигнууд вэ.Айн.