13 настай охин амиа алдсан хэргийг шүүх хурал хойшиллоо
Өнөөдөр 09.00 цагт “Очир” төвийн зочид буудлын өрөөнд амиа алдсан 13 настай охины хэргийн анхан шатны шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд эхлэсэн ч хойшлов. Тодруулбал, шүүгдэгч М.Жавхлангийн өмгөөлөгч П.Цэрэнпунцаг шүүх хуралд ирээгүй гэсэн шалтгаанаар хоёр хоногийн хугацаатай хойшлуулжээ.

Өмгөөлөгч П.Цэрэнпунцаг өвчтэй гэх шалтгаанаар “Эмчийн нарийн үзлэг хийлгэх учир  шүүх хурлыг хойшлуулж өгнө үү” хэмээн бичиг ирүүлсэн аж. Харин шүүгч нар өвчтэй гэх эмчийн бичиг хуурамч гэж үзэж түүнд торгуулийн арга хэмжээ авчээ.
 
Түүнийг шүүх хурлын шийдвэрлэх явцад санаатайгаар нөлөөлсөн хэмээн үзэж Зөрчлийн тухай хуулийн 15.7.2-т заасны дагуу шүүх хуралд тодорхойгүй шалтгаанаар ирээгүй гэх гэж үзэж 300 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
 
Өнөөдрийн шүүх хуралд иргэний хариуцагчаар “Очир” төвийг дуудсан боловч ирээгүй байна. Шүүхээс иргэний хариуцагчаар татагдсан “Очир” төв анх нийгэмд хамгийн буруу мэдээлэл түгээсэн байдаг. Тодруулбал, хэргийн үйл явдлыг буруугаар тайлбарласан, мэдүүлэг худал өгсөн, хохирогч охиныг согтуу орж ирсэн, хохирогчийг байнга үйлчлүүлдэг байсан хэмээн нийгэмд түгээж нас барсан охины нэр хүндийг ноцтойгоор гутаан доромжилсон, ар гэрийнхэнд нь сэтгэл санааны хохирол учруулсан.
 
Мөн тухайн хэрэг гардаг өдөр тухайн охин аврал эрж хашгирч байхад ямар нэгэн туслалцаа үзүүлээгүй зэрэг шалтгаанаар бага насны хүүхдийг амиа алдахад хүргэсэн гэх үндэслэлээр татах байсан боловч шүүх хуралд ирээгүй байна.

Өнөөдрийн шүүх хуралд талийгаач охины ар гэрийнхний хүсэлтээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон өмгөөлөгч Г.Батбаяр, Р.Булгамаа нар оролцжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Яяя 2018-11-23 09:11:51
    Ял завшуулчих гээл бнуу даа
    64.119.16.56
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-11-22 08:57:12
    Баасанхүү гишүүнд баярлалаа, хэн ч очихгүй байхад тэр хууль зүйн сайд хаана байна бүх юм нь тодорхой гэмт хэрэг байхад одоо хүртэл шүүж чадахгүй арай л юм даа
    202.21.124.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол хүн  2018-11-21 10:51:20
    Шууд л цаазаар авах хэрэгтэй .
    202.21.100.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-11-21 10:30:32
    Өчиггүй цаазал...өөр юу ч хэрэггүй
    103.229.177.50
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-11-21 09:26:41
    юундаа шүүдэг юм. хэрэг хийсэн, жигшүүртэй гэвэл үнэн. тэр 2г шууд алах хэрэгтэй.
    66.181.186.112
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-11-21 07:23:34
    наад емгеелегч чинь негее талд худалдагдсан амьтан байгаа байхаа даа
    202.9.42.188
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-11-21 07:21:29
    баасанхуу хэрэггуй баас нэрэндээ таарсан амьтан харин наад тэнэгийг чинь бодвол негее женкогийн баасан авгай байвал арай дээр ч байж магадгуй
    202.9.42.188
    Мэдэгдсэн Хариулах