Г.Мандахнаран тэргүүтэй таван бөх Казахстаныг зорив

Казахстаны улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Динмухамед Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн энэ сарын 23-25-нд Тарас хотод болно. Зургаа дахь удаагийн тэмцээнд манай улсаас “Алдар” спорт хорооны дөрөв, “Цастын барс” клубийн нэг тамирчин зодоглохоор эх орноосоо мордов.

Тодруулбал, 57 кг-ын жинд спортын мастер Б.Далайбаяр, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 70 кг-д ОУХМ Н.Лхамгармаа, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн нар ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Наранбаатарын удирдлага дор хүч үзнэ. Тэмцээнийг олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Л.Болормаа дэнслэх юм. 

Тус тэмцээнд гавьяат тамирчин Э.Бэхбаяр 2013, гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ О.Үйтүмэн нар 2014 онд түрүүлж байв.

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.