Елизавета Ивановна Чувашоваг “Цэргийн гавьяаны одон”-гоор шагналаа
Халх голын байлдаанд дэслэгч цолтойгоор байлдаж явсан, Өвөр Байгальд үлдсэн сүүлийн ахмад дайчин Елизавета Ивановна Чувашоваг Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-гоор шагналаа.

Энэхүү шагналыг олгох тухай хүсэлтийг 2013 оны 10-р сард “Афганистаны Ахмад Дайчдын холбоо”-ны (ОААДХ) дарга О.И.Торский, менежер Виталий Корытников нар Улаанбаатар хотод ирж Халх голын ялалтын 75 жилийн ойн хүрээнд 4 дэх удаагаа хийгдэж буй “Дайчин нөхөрлөлийн замаар” Монгол-Орос залуучуудын хамтарсан тойрон аяллыг зохион байгуулах, МЗХ-той хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах үеэр Оросын талаас тавьж байсан юм. Тэрхүү хүсэлтийг Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат, МУ-ын ерөнхийлөгчид уламжласны дагуу энэхүү шагнал эзэндээ очихоор боллоо.

Тэрээр дайны хүнд жилүүдэд сувилагчаар ажиллаж байсан бөгөөд Халх голын дайнд оролцсон Оросын дайчдаас энх тунх үлдсэн цөөн эмэгтэйчүүдийн нэг юм. Одоо тэрээр ОХУ-ын Бурядын Гусиноозерск хотод энх тунх амьдарч байна. Түүний шагналыг Монголын Батлан хамгаалах яамаар дамжуулан Оросын талд хүлээлгэн өгөх аж.

Ами
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.