СЗХ-ны дэд дарга Д.Баярсайханы баяжсан түүхийг шалгах цаг болжээ
Ард түмний эрх ашгийн төлөө ажиллах учиртай эрх мэдэлтнүүд, албан хаагчидтай холбоотой хариуцлагагүй үйлдлүүд тоймоо алдаж байна.

Хамгийн сүүлд СЗХ-ны дэд Д.Баярсайхантай холбоотой мэдээлэл олон нийтийн анхаарлыг татлаа. Д.Баярсайхан нь сүүлийн арав гаруй жил Бичил санхүүгийн хөгжлийн санд эзэн сууж, бэлэн мөнгөөр туйлж эхэлсэн тухай ойрын сурвалжууд мэдээлж байна. Түүний хувьд өөрийн нэрээр бараг найр наадам зохиодог сурагтай. Тодруулбал, ББСБ-ыг уралдуулж байгаад аль илүү хувь өгсөнд нь зээл олгодог гэнэ. Заримд нь тэрбум тэрбумаар нь зээл гаргадаг ба энэ ажилдаа гаршжээ. Ингэхдээ хорооны бичил санхүүгийн хөгжлийн сангийн захиралдаа 10 хувийг нь халааслуулдаг гэж байгаа. Улмаар Д.Баярсайхан нь Банк бусуудын зөвшөөрлийг би л мэддэг хэмээн “бүлт үсэрдэг” байна.  Энэ хүн сүүлийн арав гаруй жил яг ийм байдлаар хэчнээн их зээлийн 10 хувийг цавчсан бэ, гэдгийг тааварлахад бэрх юм.

Үүгээр ч зогсохгүй Д.Баярсайхан нь Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргын албан тушаалтай  боловч Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-д тухлаад авсан байдаг. Түүнийг ямар арга хэрэглэн тэр суудалд заларсныг таашгүй.

Гэхдээ төрийн нэр барьж, ард түмнийг халаасыг хоослох явуургүй үйлдэлд хууль үйлчилдэг гэдгийг сануулахад илүү биз. Хуулийн байгууллагууд дээрх хууль бус үйлдлүүдийг анхааралдаа авах шаардлага тулгараад байгааг онцолъё.
 
П.ГОО
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Солих нэмэргүй дээ. 2018-11-28 08:48:52
    иймүүдийг нь солиод ч нэмэр байна уу,оронд очих гээд байгаа юмнууд нь бүр нарийн мэргэшсэн гарууд л байна лээ дээ.
  • zochin 2018-11-22 05:16:55
    Turd shurgasan shunaliin tulam bna daa. Xarj bgaagui yum bna. Bodvol luivariin ajlaa l yavuuldag undsen ajlaa xiideggui gar bna.
  • Zochin 2018-11-22 00:42:59
    http://StartWeeklyJob.com/?userid=138871
  • Уншигч 2018-11-21 12:38:48
    Даваасүрэн дарга ямар арга хэмжээ авахыг харах үлджээ хө
  • Гэрч 2018-11-21 08:49:44
    харин ч ноён нуруутай, шударга ажиллаж байгаа нь байх шүү.
  • иргэн 2018-11-21 06:49:28
    бас ийм дарга байдаг юм уу? харж байгаагүй ац бна. хахуульд авсан хөрөнгийг нь хураагаад төрийн албанаас хөөгөөд явуул, энийг шоронд тэжээж байхаар.
  • Ас 2018-11-21 05:19:48
    Харваас юу ч хийхээс буцахгүй ийм юмнууд төрд жоом мэт шавжээ!!! Шавах ч юу байх вэ, Намын дарга нарын "мутант-бүтээлүүд"!!!
  • Olnii Ug ortoi  2018-11-21 04:37:03
    ATG, Zagdaa ene asuudliig shalgaach !!!Olnii Ug ortoi doo !!!
  • иргэн 2018-11-21 04:19:49
    Лхүмбийн хэрэг гэдэг шиг гайгүй хэдийгээ намнаад дуусах вий дээ. Баталгаатай л юм бичиж байгаарай даа