Н.Түвшинбаяр тэргүүтэй 14 жүдоч Осакагийн Их дуулгад зодоглоно

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг томоохон тэмцээнүүдийн нэг бол Токиогийн их дуулга тэмцээн билээ. Тэгвэл "Бага Дэлхийн аварга" хэмээгддэг уг тэмцээн энэ жил байршлаа солин Осака хотод болох гэж байна. Учир нь 2019 оны жүдо бөхийн ДАШТ Токио хотод зохион байгуулагдахтай холбоотойгоор энэ жилийн их дуулга тэмцээнийг Осака хотод зохион байгуулахаар болжээ.


Энэ сарын 23-25-ны өдрүүдэд болох тус тэмцээнд 75 орны 454 жүдоч оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа юм. Манай улсаас Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр тэргүүтэй эрэгтэй 11 жүдоч, эмэгтэй 3 жүдоч нийт 14 тамирчин оролцох мэдүүлгээ өгчээ.

Дашрамд дурьдахад, өнгөрсөн жилийн Токиогийн “Их дуулга” тэмцээнд манай 16 жүдоч зодоглож, нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлж байсан юм.

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.