Орон сууц гэр хорооллын орох, гарах гарцыг хаасан хашаа, хайсыг буулгах ажил эхэлжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Үзлэг шалгалт зохион байгуулах тухай” А/715 дугаар захирамж гаргасан билээ.  Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн долдугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын Орон сууцны хороолол болон зарим гэр хорооллын орох, гарах гарцыг хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсыг чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хамтарсан үзлэг шалгалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Авто замын газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Замын цагдаагийн газар , нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл хамтран зохион байгуулж байгаа ажээ.
 
Улаанбаатар хотын Орон сууцны хороолол болон зарим гэр хорооллын орох, гарах гарцыг хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсыг чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Хот тохижилтын бусад зардлаас санхүүжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцаж байгаа юм байна.
                 
Энэхүү шалгалтын зорилго нь Улаанбаатар хотын Орон сууцны хороолол болон зарим гэр хорооллын орох, гарах гарцыг хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсыг чөлөөлөх, иргэдийг саадгүй нэвтрүүлэх, оршин суугч, иргэдийн аюулгүй байдлыг хангах юм.
Харин шалгалтыг зохион байгуулсан Дүүргүүдийн ажлын хэсэг дүнгээ энэ сарын  16-ны өдөр нэгтгэн, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нэгдсэн дүнг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны даргад хянуулж, энэ сарын 18-нд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга үзлэг шалгалтын дүнг удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах ажээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-09-04 04:50:31
    Энэ хашаа, хашаалах, тэлж томсгож саад тээг болдог хашааг үгүй хийе. Хотын төвд хашаагүй болгоё.Зам хаасан хайс хашлага, тоосгон хашааг буулгах нь зөв.
    112.72.13.90
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-04 03:11:21
    Газраа томсгох гэсэн хаалт их бий, мөн жижиг том олон газар хаагдсан байгаа тэр бүрд бохир хог, бие засах хаалт болсон шүү. 6-р бичилийн 5 А байрны буланг дур мэдэн хаасан байгаа, гал гарвал яах вэ.Маш зөв арга хэмжээг дэмжиж байна.
    112.72.13.90
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-09-03 15:09:05
    Автозамчдын гудамж 40-р байр (Монхауз-ийн байр)-аас гараад явах гарцууд бүрэн хаалттай, эргэн тойрон баригдаж буй барилга, шороон гудамжаар баригдаж буй барилгын хажуугаар явах нь маш аюултай байгаа. Энэ байрны хажуугийн Coyoto хороолол гарцыг хашаа боло
    103.26.195.131
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2014-09-03 09:41:21
    Хороололд 13-р сургуулийн зүүн талруу орох замыг нээж өгөөч, тус сургууль өөрийн газар гээд машин оруулахгүй хаагаад хашаа барьчихсан.
    202.126.91.159
    Мэдэгдсэн Хариулах
  • Mash zuw 2014-09-03 09:37:20
    Yostoi heregtei zuil hiij baina. Bayarlalaa. Ene home plazagiin baruun urd taliin yawgan hunii zamiig haasan nariisgasan barigdajddaggui barilgiin hajuu taliin zamiig yanzlaad yawgan yawahad aytaihan bolgood uguuch hot tohijiltiihoon, hanuuliinhaan.
    103.26.193.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Оршин суугч 2014-09-03 09:20:34
    Цоглог хотхон, Голден парк-2 --ыг хааж, төв зам руу гарах гарцгүйгээр хашсан хойт талын цементэн хэрмүүдийг нурааж тус болооч, хот тохижуулагчид минь, гуйя
    49.0.131.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Нараа 2014-09-03 08:28:58
    Зөв, дэмжиж байна
    203.91.118.170
    Мэдэгдсэн Хариулах