Шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийнэ
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн бүх салбарт иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно.

09:00 цагт: НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно.

09:00 цагт: Улаанбаатар чуулгын байранд Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Ногоон гэрэл-Цагаан шугам" тэмцээн болно.

09:00 цагт: Урлах эрдмийн дээд сургуульд “Гутлын зохион бүтээлт” цахим сургалтын хөтөлбөрийн албан ёсны нээлт болно.

09:00 цагт: Монголын уран зургийн галерейд “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үзэсгэлэн эхэлнэ.

09:00 цагт: “Пума Империал” зочид буудалд “Амьсгалах эрх-Агаарын бохирдлыг бууруулахад иргэний үүрэг оролцоо” Үндэсний зөвлөлдөх уулзалт болно.

09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Захиргааны ерөнхий хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ.

10:00 цагт: Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Очир төв”-д амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал болно.

10:00 цагт: Улсын гуравдугаар эмнэлэгт тус эмнэлгийн нэвтрүүлсэн шинэ технологийг нийтэд танилцуулах арга хэмжээ болно.

10:00 цагт: Үлэг гүрвэлийн төв музейд тус үүсэн байгуулагдсаны 5 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болно.

10:00 цагт: Монголын хүүхдийн ордонд "Хүүхдийн хүмүүжил, хөгжлийн орчин" сэдэвт сургалт болно.

“Holiday Inn” зочид буудалд
 
  • 09:30 цагт: “Аялал жуулчлалын салбарын Маркетинг” сэдэвт хурал эхэлнэ.
  • 13:30 цагт: “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн I шатны үр дүнг олон нийтэд танилцуулах арга хэмжээ болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд
 
  • 11:00 цагт: Хөдөлмөрийн Үндэсний Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  • 11:30 цагт: “Монголын шүүхийн ахмадуудын холбоо”-ноос УИХ, Засгийн газарт мэдэгдэл хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.
  • 12:00 цагт: “Шударга иргэдийн фронт”, “ХАС”, “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн”-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

 “Хэвлэлийн хүрээлэн”-д
 
  • 11:00 цагт: “Даяар Монгол” хөдөлгөөн, “Хөх Монгол” бүлгэмээс улс төрийн зарим албан тушаалтны гэмт үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.
  • 12:00 цагт: Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.