Зам тээврийн осол, хэрэгт өртсөн хүүхдийн тоо буурчээ

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” Дэд зөвлөл хуралдлаа. Хурлаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн 2018 оны 10 дугаар сарын нөхцөл байдал” танилцуулга, “Замын хөдөлгөөн дэх хүүхдийн аюулгүй байдал, осол гэмтлийн нөхцөл байдал” судалгааны тайланг хэлэлцэв.

Тайланд дурьдсанаар улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих хэрэг 1083 бүртгэгдэж, түүний улмаас 463 хүн нас барж, 829 хүн хүнд хөнгөн гэмтсэн нь өмнөх мөн үеийнхээс бүртгэгдсэн гэмт хэрэг 39.3, гэмтсэн хүн 15.4 хувиар тус тус буурчээ.

Мөн хугацаанд зам тээврийн осол, хэргийн улмаас 36 хүүхэд нас барж, 124 хүүхэд хүнд хөнгөн гэмтсэн нь өмнөх оны мөн үеийнхээс нас барсан хүүхэд 35.7, гэмтсэн хүүхэд 24.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.



Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-11-21 01:44:10
    0
    43.228.130.158
    Мэдэгдсэн Хариулах