Алтан намар бонд амжилттай арилжаалагдлаа
Барилга байгууламжийн угсралт, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Алтан намар трэйд ХХК нь хөрөнгийн зах зээлд нэг бүр нь 1,000,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, жилийн 20 хувийн хүүтэй, нийт 400,000,000 төгрөгийн хаалттай бонд гаргасан юм.

Тус бондын андеррайтераар Голомт Капитал ҮЦК ХХК нь ажиллаж, амжилттай арилжиж дууслаа.

Бонд гаргагч нь татан төвлөрүүлсэн хөрөнгөөр СХД-т байрлах Мандах их сургуулийн ард баригдаж буй орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгын гүйцэтгэлд зарцуулах юм. Алтан намар бондын андеррайтераар ажилласан Голомт Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс тун удахгүй үндэсний тэргүүлэгч компаниудын санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээс татах төсөл, хөтөлбөрийг олон нийтэд танилцуулахаар ажиллаж байна.
Бусдад түгээх
  • gplus