Хүчирхийлэлд өртөж амиа алдсан охины төлөө нэгдэж жагсана
Одоогоос жилийн өмнө буюу 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр 13 настай охин Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороололд байрлах “Очир” төвийн зочид буудалд бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тодруулбал, “Ээжийнхээ ажил руу явлаа” хэмээн гэрээсээ гарсан 13 настай охиныг хөршийнх нь залуу хуурч мэхэлж, гар утсыг нь булаан авч хүч хэрэглэн зочид буудал руу дагуулан орж, улмаар архи уулгаж согтсон хойно нь өөр нэг этгээдтэй нийлж хүчирхийлсэн байдаг. Шүүх шинжилгээний дүгнэлтээр охин архины хурц хордлогоор амиа алдсан гэж дүгнэсэн. Мөн уушги нь архиар дүүрч нойр булчирхай нь харвасан зэрэг маш ноцтой дүгнэлтүүд гарсан юм.

Гэвч сэжигтэн хоёр этгээдийн ар гэрийнхэн охиныг биеэ үнэлэгч байсан мэтээр олон нийтэд ойлгуулах гэж оролдож, мөн ар гэрийхнийг нь удаа дараа дарамталж ирсэн. Энэ бүхэнд эцэг, эх, эмээ гурав нь бууж өгөөгүй өнөөдрийг хүртэл охиныг нь зэрлэгээр хөнөөсөн хоёр этгээдэд зохих ялыг нь үрүүлэхийн төлөө тэмцсээр байгаа билээ. Шүүх хурал бүтэн жил сунжирч, өнгөрсөн долоо хоногт болсон ч нэмэлт гэрч татна гэх үндэслэлээр шүүх хурлыг хойшлуулсан юм.

Тэгвэл маргааш буюу энэ сарын 21-нд 13 настай талийгаач охины эрхийг хамгаалж эмэгтэйчүүд тайван жагсаал хийхээр болжээ.

Энэхүү жагсаалыг АЭХ-ноос зохион байгуулж байгаа бөгөөд цаашид эрх нь зөрчигдсөн олон хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө тэд жагсаж, эсэргүүцлээ илэрхийлнэ гэдгээ мэдэгдэж хэвлэлийн бага хурал хийсэн билээ.

О.Гэрэл 
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-11-20 16:04:41
    хөөрхийлөлтэй ЗГ. ЕР, Ми Зи овогтуудаас болж иргэн ихээр хохирч байна даа.