УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат туслахынхаа зодооноор шоудаж, барьц алдав
УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат өнгөрсөн амралтын өдөр өөрийн цахим хуудастаа “Өчигдөр шөнө /2018.11.17/УИХ-ын гишүүн миний зөвлөхийг гэртээ орох гэж байхад орцонд нь үл таних хоёр хүн халдаж төмрөөр толгойг нь хага цохиж, тархинд нь хүнд гэмтэл учруулж, араас нь боож, нүүр амыг нь гэмтээсэн байна. Хариуцлага алдсан Засгийн газрыг огцор гэж, УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна гэсний төлөө миний хэвлэл хариуцсан зөвлөхийн амь нас, эрүүл мэндэд ноцтойгоор халдсан байна. Албан тушаал эрх мэдэл хүний аминаас үнэтэй гэж үү? Энэ асуудлаар цагдаа, тагнуул, хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандана” хэмээн мэдэгдсэн. 

Нэг үгээр эрхэм гишүүн дээрх үйл явцыг улс төржүүлж, өөрийнх нь тэмцэл дээрх байдлыг үүсгэсэн хэмээн “тодорсон”. Гэвч албаныхан зүгээр  үеэлүүдийн зодоон байсан гэдгийг мэдэгдлээ.

Тодруулбал, ЦЕГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгахад 2018 оны 11 дүгээр сарын 17-оос 18-ыг шилжих шөнийн 01.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айриш паб”-ын вип өрөөнд хохирогч “З” нь өөрийн үеэл дүү болох “М”, түүний найз болох “М” нартай орж, архи хуваан ууж, улмаар хоорондоо маргаж “З” нь үеэл дүү “М” рүү ширээн дээр байсан задлаагүй лаазтай ундаа авч шидсэн нь түүний цээж орчимд оносоныг “М” авч зөрүүлэн шидэж “З”-ийн толгойг онож хагалж гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон тул сэжигтэн “М”-ийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01.50 цагт сэжигтнийг баривчилж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүлээлгэн өгч, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа гэжээ.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2018-11-23 09:25:45
    Ийм юмнууд л төрийг самар байна. Ямар ч муухай өш хонзонтой юм, Худлаа юмыг олон дахин ярвал үнэн болдог тактикийг худла гэпгийг ард түмэн мэдчихсэн шүү дээ. ...
  • зочин 2018-11-23 06:38:21
    Арай дэндүү овилгогүй хүн бна ,ичээч
  •  2018-11-21 09:31:13
    огцор оо оцгор оо.
  • Зочин 2018-11-21 03:51:31
    Мөнхбат гишүүн худлаа мэдээлэл хийснийхээ төлөө иргэдээс уучлалт гуйх хэрэгтэй байнав
  • MGL 2018-11-21 02:22:11
    1. MSJ-ээр дарамталсан гэсэн тэрийгээ цагдаад үзүүлсэн юмуу худлаа мэдээлэл тараавал өөрөө хариуцлага хүлээнэ шүү 2. Наад чинь цүнх баригч шоучдын зодоон байсан...
  • zochin 2018-11-20 10:30:25
    Munkhbat mudak gedgiig mednee. Harin avilgal avdag mudak bish gedgee notloh heregtei. tsag, bair hoeroo niiteed barimttaigaar.
  • иргэн 2018-11-20 10:27:53
    энэ бичиж байгаа пгоо нь яг таарсан амьтан сэжигтэн сэжигтнийг баривчилж гэхээр чинь юу гэж ойлгох вэ худлаа гэвэл суулийн урт егуулбэрийг уншдаа
    • Энхжаргал  2018-11-22 04:40:54
      Яахав дээ алдаж л байдаг ш дээ. Засаад л уншчихаач дээ.
  • hyn gerees zail!!! 2018-11-20 09:52:08
    enyynii ylas tor gej yu baihab dee!!!neg myyhan syleg bicheh aydah?...zail!!!
  • Зочин 2018-11-20 09:27:44
    Нүдний булай. Сайхан улстөржүүлж байв аа. Ер нь дэндүү ойворгон ярьдаг хүн шүү. Хуучин ганц намтай байхад иймэрхүү хүмүүсийг албан тушаалд дэвшүүлдэггүй байв да...
  • Сэжгийн амьтныг барьж хорь 2018-11-20 08:34:33
    Энэ ёстой сэжгийн балай амьтан юмаа. Үүнийг үтэр түргэн зайлуулаач. Нийгэмд худал мэдээлэл тараасны нь төлөө барьж хориоч
  • иргэн 2018-11-20 08:26:51
    Шоудах юу байхав дэ. Хүн зодож албан тушаалаа хамгаалах гэдэг зэвүүн л байна
    • Кк 2018-11-20 14:42:57
      Юун албан тушаал үеэлүүд л согтуурч.Юм уншаад ойлгодгүй үхэр вэ