Увс аймагт шатахууны үнийг эсэргүүцэж жагсч байна
Улсын хэмжээнд шатахууны үнэ нэмэгдсээр өнөөдрийн байдлаар орон нутагт АИ-92 шатахуун 2050 төгрөг байгаа бол нийслэлд 1995-д хүрээд байна.

Шатахууны үнэ нэмэгдсэн нь ард иргэдийн нуруун дээр ялангуяа жолооч нарт хүнд ачаа дарамт шахалт болж байгаа юм. Тиймээс шатахууны үнийг бууруулахыг салбарын яам болон АМГТГ-аас шаардаж жагсаал цуглаан хийж, шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу байхгүй таг чиг байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурч байгаа. Удахгүй манай улсад буурах хандлага ажиглагдаж байгаа” гэж ярьсан. Гэвч өнөөдрийг хүртэл шатахууны үнэ буурсангүй. Шатахууны үнийн нэмэгдэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэнд дарлуулсан ард түмэн жагсч тэмцэхээс өөр юуг ч хийж чадахгүй юм.

Ялангуяа орон нутагт буюу баруун хязгаар Увс нутагт шатахууны үнэ хамгийн их нэмэгдсэн байгаа тул аймгийн иргэд өнөөдөр жагсаал зохион байгуулж, шатахууны үнийг бууруулахыг шаарджээ.
 
О.Гэрэл 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-11-21 03:07:09
    УИХ -ын Төсвийн байнгын хорооны дарга Увсынх, Сангийн сайд Увсынх, Монгол Банкны ерөнхийлөгч Увсынх. Улсын мөнгөний бодлого, бензиний сүлжээ үндсэндээ Увсынх. ...
  • ха ха 2018-11-20 08:10:42
    увс руу ОХУ-с шатахуун орж ирдэг мөртлөө яагаад хувийн клонкууд нь тэгж нэмээд байдаг бна
  • зочин 2018-11-20 08:08:14
    Танай Увсын 3 сайд Засгийн газарт ажиллаж байгаа шүү дээ арга хэмжээ авахгүй л байна. Юмны үнэ нэмэгдэх танай Увс сайд нарт хамаагүй тул та нар сонгосон гишүүдэ...