Өдөр өнжүүлэхийн багш согтуу үедээ хүүхэд авч яваад төөрүүлжээ

Өчигдөр цагдаагийн байгууллагын 102 утсанд 20.40 дүгээр сургуулийн 1 дүгээр ангийн 6 настай сурагч хүү алга болсон мэдээлэл иржээ. Дуудлага мэдээллийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс буюу Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хүлээн авч 50 алба хаагч хүүг хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж Баянгол дүүргийн 14,15,16 дугаар хорооны нутаг дэвсгэрт самналт хийж 23.30 минутад 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эмийн сангаас эсэн мэнд олж эцэг эх ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Урьдчилсан байдлаар 6 настай хүүг өдөр өнжүүлэхийн багш авч явах хугацаандаа орхин явсан асуудал тогтоогдоод байна. Мөн өдөр өнжүүлэхийн багш эмэгтэй 49 настай, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохыг тогтоож эрүүлжүүлэх арга хэмжээг авсан. Согтолтын хэмжээ 2 бүхэл 56-тай гарчээ. Тэрбээр юугаа ч санахгүй байна гэж мэдүүлжээ.

Иймд эцэг эхчүүд та бүхэн үр хүүхдүүдээ өдөр өнжүүлэх төв /газарт/ өгөхдөө тухайн газрын үйл ажиллагааны аюулгүй байдал, найдвартай эсэхийг нягталж шалгаж судлахыг зөвлөж сэрэмжлүүлж байна.


О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1 2018-11-20 08:56:49
    20.40 -р сургууль гэж ямар сургууль байдгийн бэ. Энэ одоогийн сэтгүүлчцэрүүд гэж хэрэг алгаа
    202.70.34.98
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-11-20 07:23:19
    сайн тасарч дээ согтуу хуухэн ч хуний нялх урийг урчих шахаж дээ хуухдийн заяа их тулдаа эсэн мэнд олдож дээ чингэс архи л уусан байхдаа чингэсийн хатадын удам
    202.9.42.188
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-11-20 06:44:48
    согтуу багш нь сайхан чи биш биз наад бичсэнийг чинь уншихаар эруул хун бичээгуй л юм шиг бна даа
    202.9.42.188
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-11-20 06:15:45
    20.40 дугээр сургууль гэж хаана байдаг сургууль вэ дуулаагуй дугаартай сургууль бна сайхан мал ч малаа мэдэхгуй ажил хийж л байгаа юм байхдаа чааваас гэж
    202.9.42.188
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганбаа 2018-11-20 05:23:09
    ЭНЭ НЭГ МЭДЭЭ БИЧИГЧ ИЧЭЭЧЭЭ. " ... АВЧ ЯВАХ ХУГАЦААНДАА ОРХИН ЯВСАН АСУУДАЛ ... " ГЭЖ ЮУ ГЭЖ БАЙГАА ЮМ БЭ? ЧИ ЮМ БИЧИХЭЭ БОЛЬЧИХООЧЭЭ.
    59.153.84.218
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-11-20 04:43:56
    хонийг чоноор мануулав
    203.91.115.251
    Мэдэгдсэн Хариулах