Ижлээ идэгсэд, ханиа барагсад
Засгийн газраа унагах гэсэн оролдлого хийсэн завхарсан төрийн түшээдийг яалтай билээ.

Ханилж яваад нөхрөө хатирч яваад морио гэдэг шиг танхимаа нурааж дураараа дургихаар шийдсэн гишүүд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаахаар гарын үсэг зурсан албан бичгээ өчигдөр орой УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барив.

Тэд үнэндээ бол гомдогсод, нөгөө талаар сайдын суудал горилогсод юм. МАН-ын Бүлгийн даргын албаасаа “хусагдсан” Д.Хаянхярваа тэргүүтэй гишүүдэд засгаа унагааж, завхруулж, нийгмээ туйлдуулж, олон нийтийг хөлдөө чирэх нь ямар ашигтай вэ. Үнэндээ тэд ижлээ идэгсэд, ханиа барагсад гэдгээ харуулав. Тэдэнд ичих нүүр, эмзэглэх сэтгэл алга.

Ер нь Засгийн газрыг огцруулснаар нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр өөрчлөгдөхгүй, яг л адилхан ЖДҮ-чид, авлигачид л байна шүү дээ. Бүлэг хулгайчийг Д.Хаянхярваа толгойлж байгаагаараа онцлог. Энэ засаг унагахаар гарын үсэг зурсан гишүүд хоёр шалтагтай гэж харагдаж байна.

Нэгдүгээрт, УИХ-ын дарга М.Энхболдын суудлыг авч үлдэх тохироо байж болно. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулна, ажлаа өг, хариуцлагаа хүлээ гэдгийг Удирдах зөвлөлийн хурал дээрээ хатуухан хэлсэн гэдэг. Тэгвэл гарын үсэг зурсан гишүүд бүгд М.Энхболдын фракц буюу 32-ын бүлэг бас хотын фракц гэж нэрлэгддэг. Хэрэв тэдний гарын үсэг цуглуулсан нь фракциа, М.Энхболдыгоо аврах төлөвлөгөө бол яах вэ. Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндсөнөөр У.Хүрэлсүхтэй, М.Энхболдын их хурлын даргын суудлыг тохиролцох боломж байж болох.

Хоёрдугаарт, гуравдугаар ээлжнийхэн хоолондоо орох, эрх мэдэлд хүрэх бас өөрсдийн ЖДҮ-гээ хамгаалах, 2020 оны сонгуулийн мөнгөө бэлтгэх, М.Энхболдын фракц эрх мэдлийг гартаа авахыг санаархсан гэх мэт олон улс төрийн шалтаг, шалтгаан харагдаж байгаа юм.

Бас нэг өөр өнцөг нь МАН 32/32 гэж хуваагдсан, энэ хоёр бүлэг эрх мэдлийн төлөө улайран тэмцэлдэж  байна. Нэг 32-ыг нь М.Энхболд, нэг 32-ыг нь У.Хүрэлсүх толгойлж буй. У.Хүрэлсүхийн хувьд намдаа их цэвэрлэгээ хийж, Т.Бадамжунай, М.Энхболдын фракци буюу МАНАН бүлэглэлээс намаа салгах гэсэн акцын хариу үйлдэл байж болох байна. Ингэснээр МАНАН унагах, их цэвэрлэгээг эхлүүлсэн У.Хүрэлсүхийн төлөвлөгөөг өш өвөрлөж гомдсон Д.Хаянхярваа нураахыг оролдож байж болохоор харагдаж байгаа юм.

Түүнээс гадна МАН-ын зодооны талцалыг тайлах бас нэг боломж нь АН. Есхөн гишүүнтэй ч МАН доторх толхилцооны хариуд АН өнөөдөр хожиж болно. У.Хүрэлсүх, М.Энхболд хоёрын хэнтэй ч тохирсон АН-д ашигтай. Засгийн газрыг нь огцруулаад суух нь сөрөг хүчний үйлдэл мөн ч У.Хүрэлсүх тохиролцож чадвал АН биш юм гэхэд есөн гишүүн хожиж болох юм. Харин Засгийн газрыг огцруулах 27 гишүүн дээр АН-ын есөн гишүүн, бие даагч С.Жавхлан, МАХН-ын гишүүн О.Баасанхүү нарыг оруулбал 38 болж, Засгийн газар огцрох эрсдэл үүснэ. Тэд Засгийн газрыг огцруулах байр суурин дээрээ хатуу зогсоно гэж байгаа боловч хөшигний ард ямар тоглолт хийхээс бүх зүйл хамаарна.

Эцэст нь, Засгийн газрыг огцруулах шалтаг, шалтгаан аль нь ч байсан эрх мэдлийн төлөөх тэмцэлдээний хохирогч нь ард түмэн.

Нөгөөтэйгүүр Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх зуур 2019 оны төсөвт хоригийг ч мөн хэлэлцэнэ. Энэ мэтчилэн улс төрийн халуун үйл явц Төрийн ордныг л дулаацуулахаас иргэдэд халгаатай үйл явцууд өрнөх нь. У.Хүрэлсүх үнэхээр их цэвэрлэгээгээ эхлүүлж байгаа бол түүнийгээ хийсэн шиг хийж, энэ их улстөржилтөө зогсоохгүй бол улстөрчид нь зоолсон ард иргэд нь туйлдсан өвөл айсуйг сануулахад илүүдэхгүй биз ээ.

О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-11-27 15:19:38
    Хүүк эрдэнэтийн 49, 51 хувь, Оюутолгой 60 тэрбум, Дубайн гэрээ, Уб- газрын наймаа зэргийг шалгахын тулд Миёэгийн тавиулууд болох цагдаа тагнуул АТГ шүүх
  • Fg 2018-11-22 03:02:04
    ene uls sonoj bgaa yum bn doo irged ni hurtel malnaas dor
  • Сонгогч 2018-11-21 13:38:22
    Батзоригийг огцруулах нэгдсэн хуралдаан дээр Бямбацогт их өмөөрч бнаа. Батзоригийн ачаар монголын мал 84 сая болсон гэнэ тариа 450К тн хураасан гэнэ.
  • Зочин  2018-11-21 11:04:52
    Хөгийн өөдгүй амиа бодсон новшын монгол зөн гэж .. эх орон ард түмний эрх ашиг баймаар юм даа ... Тэгж байхаар яаж хамтрах вэ гэж бодох сэтгэл алга уу .. яаж
  • A 2018-11-21 09:38:46
    Mafi n gishuud Boss doo tailagnaj baigaa baidal u Tolgoilogch ni hen ni ve
  • Zochin 2018-11-21 00:32:36
    http://StartWeeklyJob.com/?userid=138871
  • Агаа 2018-11-20 17:22:48
    Хүрэлсүх өөрөө шадар сайд байж байгаад Засгаа унагааж гарч ирсэн. Одоо гишүүд нь яг адилхан хандаж байна даа
  •  2018-11-20 16:01:47
    ялтан сайдууд гишүүдээ хөөгөөд шоронд суулгаж шороонд булаад цааш яв даа.
  • zochin 2018-11-20 15:55:54
    dargadaa raport ugch bayna daa, durakuud
  • 27 -н ижлээ идэгсэд ханиа барагсад Ми ов 2018-11-20 13:31:17
    27-н Ми овогтын багийнхан байна. Хүрэлсүх байж болох бүх хүчээрээ наад ижлээ идэгсэн ханиа барагсад болох Ми овогтны хүн сүргийг арчаад өг.
  • Zochin 2018-11-20 12:39:40
    Mongolchuud arai iim vg helleg heleh yosgvidee ene neg l bish bhiindaa.Mongolchuudiig hoorond ni muudaltsuulah argiig mash sain hiideg bolson bna shvv
  • Монгол Төрийн ялзралаас идээ гоожиж байн 2018-11-20 11:46:24
    ХҮРЭЛСҮХИЙН ЗГ МУУДАА Ч ОГЦРОХДОО ТУЛЖ БАЙГАА ЮМ БИШ. Ерөөсөө Монголын Төр ялзарч өмхийрсний тод шинж тэмдэг энэ болж байгаа бүх улстөрийн хошин шог үзэгдлүүд. ...
  • Бат 2018-11-20 09:35:39
    Ижлээ идэгсэд,ханиа барагсад гэдэг дээр нэмээд намаа булшлагсадалбан тушаал нэр төрийн төлөө юу ч хийхээс буцахгүй усан тэнэгүүд гэж бодож байна
  • zochin  2018-11-20 09:14:30
    Засгийн газар огцорох нөхцөл үнэхээр бүрдсэн үүнийг худла үнэн нь мэдэгдэхгүй олон талаас нь тайлбарлах нь утгагүй зүйл шударга л юм бол огцорох хэрэгтэй
  • зочин 2018-11-20 08:37:05
    Эрхэм сонгогч танд их буруу байна шүү, хамгийн түрүүнд өөрөө өөртөө дүгнэлт хийнэ үү.
  • инженер 2018-11-20 08:33:59
    ЗГ уна. Дараагийн ЗГ-ыг Ерөхийлөгч зөвшилцөхгүй хугацаа хож.- ИХ тарна.
  • irgen 2018-11-20 08:14:26
    zasgiin gazraa taraahgui shuu MAN
  • Амар 2018-11-20 08:12:33
    АН одоо л иргэдийнхээ талд байна уу, идэж уугчдын Энх60лдын талд байна уу гэдгээ нотлох болж дээ.
  • Иргэн 2018-11-20 08:01:34
    Хүрэлсүхийн засгийн газрыг огцорууж, УИХ-ыг тараах нь зүйтэй. МАН УИХ-д олонх болоод юу хийсэнгүй, хоорондоо албан тушаал, эрх мэдлийн төлөө тэмцлээ.
  • зочин 2018-11-20 07:58:12
    эхлэлийг нь Хүрэлсүх өөрөө тавиа бүз дээ. зүгээр ажиллаж байсан засгийн газрыг луйвар булхай, авилгаар унагаж намаа хоёр хуваасан. болж дээ, өөрийн толгой дээр ...
  • zochin 2018-11-20 07:13:48
    Hurelsuhee bitgii shantraarai naad 2\ hulgaichiig chini bid dahin songohgui
  • дорж 2018-11-20 06:59:54
    Хүрэлсүхээ тэсээд даваад гардаг юм шүү, Энэ мананг задлах өөр хүн чамаас өөр бараг байхгүй шүү ,Байдаг юм гэхэд мөд гарч ирэхгүй:Одоо ард түмэн чамд найдаж ...
  • зочин 2018-11-20 06:13:18
    Үүнийг улс төр гэх үү???!!! Ёстой завхарсан юм.
  • zochin 2018-11-20 06:09:44
    Гомдогсод,Горидогчид,Хор зуурагчид,Хов зөөгчид нийлээд 27 болж дээ. Энд бол эх орноо ард түмнээ бодсон 1 шинж үнэр алга даа.
  • !!!!! 2018-11-20 05:57:55
    Естой л ижлээ идэгсэд мөнөөс мөн дөө !!!
  • Nйхй 2018-11-20 05:57:24
    Цэвэрлэгээ хийвэл олигтойхон цэвэрлээд дуусгах хэрэгтэй байна даа. Ерөнхий сайдаа...
  • С.ГүндЁндон 2018-11-20 05:44:36
    Яг үнэн бичжээ. Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаж огт болохгүй.
  • п 2018-11-20 05:43:04
    хүүк дээр жонкууг йн сүүдэр лав туслаа хохинээ бага м дарга
  • зочин 2018-11-20 05:43:01
    Үйлийн үр гэж нэг юм байнаа
  • Амар 2018-11-20 05:40:59
    АН одоо л иргэдийнхээ талд байна уу, идэж уугчдын Энх60лдын талд байна уу гэдгээ нотлох болж дээ.
  • Zochin 2018-11-20 05:40:10
    Ene nokhor aymar demii yum bichdeg yum be khend kheregtei yum ikh khuralajillaa l khiij bolokhgui zasagaa ogtsruulaj bna shuu dee iim zasag tsaashid aybakh shuu...
  • HUtsva chi. 2018-11-20 05:29:19
    Yasan hutsdag hutsur ve?Huk teged yaj E,said bolsi.n Tugjildej garj ire biz de.Shadar said baij bgad shuu de.Jinhen novshin gar Jenkogi.n buuni nohoi.
  • Донгос 2018-11-20 05:10:43
    Хуцваа..тэгээд тэр Хүрэлсүх гээч Женкогийн баасны алчуур чинь өөрөө хууль ёсны засгаа бас унагаагаад гарч ирээ биз дээ
  • Барс 2018-11-20 04:59:45
    Дараагийн Засгийн газар 6 сарын настай
  • irgen 2018-11-20 04:44:28
    ed nar chin bugd us sanasan erh medliin tuluu ulairsan nowshnuud miyeegiin utsan huuheldei bn shtee. uls oron ard tumnee gsen uner tui ch alga . tiim uchraaly...
  • Батням 2018-11-20 04:43:44
    манан сарнихаасаа өмнө өтгөрдөг одоо л манангаас салах цаг болсон энэ үйлдлийг хийж чадах ганц хүн нь Хүрэлсүх сайд одоо нөгөө 32ийн бүлгээ нугчин дарах хэрэгтэ...
  • zochin 2018-11-20 04:39:55
    ter bilegt biluu khazgay kheltey awgay zasgiig unagaakh kheregguy geed awaad baysan , yatgaltand orchikhojee
  • Иргэн 2018-11-20 04:38:17
    хэнтэй салах ёс гүйцэтгэж байгаа юм бол? Бүгд доошоо хараад гашуудаад зогчихож
  • зочин 2018-11-20 04:34:40
    эд нар сайд дарга л горьдож байгаа байх гэхдээ нэмэргүй байхаа харин ч ариун цагаан буяныхаа замаар орчихаж байгаа юм биш байгаа
  • Долгион 2018-11-20 04:21:50
    Үхэж байсан дуракууд бүгдэд хараал тусч үхэх болтугай..
  • иргэн 2018-11-20 04:15:26
    новшнууд нэг нь ч улсаа, ард иргэдээ бодохгуймаа.,!!!!
  • Гантөмөр 2018-11-20 04:13:05
    Хаянхярвааг дэмжисэд монголоос урвагчид болно харж л байя
  • Z 2018-11-20 04:00:55
    Хаянхярваа тэргүүтэй энэ хэдэн дураак Ми-гийн утсан хүүхэлдэй гэдэг нь тодорхой л доо Бузар хүүрнүүд Төрөөр тоглоно гэв үү өөрсдөө зайлцгаа үхэж далд орсон Хул...
  • адилхан 2018-11-20 03:58:27
    хүрэлсүх эрдэнэбатын ЗГ унагаж гарч ирсэнээрээ ИЖЛЭЭ ИДЭГСЭД, ХАНИА БАРАГСАДын нэг мөн болж таарлаа.ер нь хүрэлсүх 1 жил юу ч хийсэнгүй харин ч бензины үнэ өслө...
  • зочин 2018-11-20 03:54:58
    намын дарга хүрэлсүх эвий нь олж намаа бэхжүүлэх үүрэгтэй түүнээс биш чонотой нийлсэн нохой шиг намсаа бутаргаад чадваргүй тэнэг
  • Зочин 2018-11-20 03:49:38
    Новшийн ЖДҮ -ийн хулгайчидийг хамгаалагч хүрэлсүхийг огцоруулаач.Жилийн өмнө бас ингээд нэг намынхыгаа намнах гээд зогсож байсан нөхдүүдийг санаж байна.
  • Иргэн 2018-11-20 03:42:21
    Хаянхярваа тэргүүтэй энэ хэдэн дураак Ми-гийн утсан хүүхэлдэй гэдэг нь тодорхой л доо
  • Энх60лд 2018-11-20 03:38:46
    Бузар хүүрнүүд Төрөөр тоглоно гэв үү өөрсдөө зайлцгаа үхэж далд орсон Хулгайч нараа.
  • Zuv 2018-11-20 03:36:26
    Ogtsruul oZasgiin gazriig ogtsruul, harin shine said naraa gadnaas mergejliin chadvarlag ner tsever humuusees songoh heregtei.Ur dun uurtsluoltuus gardag
  • zochin 2018-11-20 03:31:58
    za nugel nudeeree garna gej bulgiin dargaas buusan nuhur, mcs iin enh amgalan, avto osloor hun alsan nomtoibayar, jijig dundiin buleg hulgaich nar dureeree
  • zochin 2018-11-20 03:31:46
    er ni dandaa alban tushaal erh medeld sanaarhagchid, us honzon sanagsad bndaa. iim ymnuudaasaa l mongoliin tur salah heregteidei.
  • zochin 2018-11-20 03:29:04
    mongolchuud bid iim khogiin sugnuudiig zayluulchikhaji chadakhguy mun chi archaaguy bayna daa
  • зочин 2018-11-20 03:22:32
    Эд нараас л МАН, Монголын төр салах хэрэгтэй, тэгж чадвал төр цэвэршинэ, бүгд хулгайчид, өш санагчид, 60 тэрбумыг дэмжигчид, Дахин хэзээ ч сонгож болохгүй
  • da 2018-11-20 03:21:41
    Хөгийн бааснууд
  • ZOCNIN  2018-11-20 03:13:10
    ED NART OORSDIINX NI L ERX ASHIIG HAMGAALSAN ERONHII SAID HEREGTEI BJ L DEE . SHUNALIIN TULAMNUUD MONGOL TORIIG ZAWXRUULAGCNID .