Буга галзуурч, айлын хот руу дайрчээ
Говь-Алтай аймгийн Халиун суманд буга галзуурсан тохиолдол өнгөрсөн долоо хоногт бүртгэгджээ.

Тодруулбал, тус сумын Сүүж багийн нутаг Индэртийн ам гэх газар өвөлжиж байсан малчны хотонд буга орж, хашаа амбаар мөргөн, нохойтой ноцолдож байна гэх дуудлага Мал эмнэлэг, үржлийн тасагт ирсэн байна.

Дуудлагын дагуу холбогдох байгууллагынхан шуурхай шалгасан бөгөөд аймгийн Мал эмнэлгийн үржлийн газрынхан хийсэн шинжилгээгээр тухайн амьтан галзуугаар өвчилсөн нь тогтоогдсон аж. Иймээс тус сумын Засаг дарга захирамж гарган, 14 хоногийн хорио цээр тогтоожээ.

О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-11-20 04:56:38
    http://StartWeeklyJob.com/?userid=138871
  • Бат 2018-11-20 02:55:56
    Мал энэлгийн улсын албаа хувьд шилжүүлсэн алдаа бид эрүүл бус мах идэж арьс шир гууртай цоорхой хог боллоо хаяж байна малын хөлийн татвар аваад сэргээгээчээ