Б.Баттөмөр гишүүнээ та өрөө төлсөн үү
Нэг өглөө босоод ирэхэд шатахуун түгээх станцууд толгой дарааллан үнээ нэмчихсэн байдаг. Олны хэлж заншсанаар ШТС-ууд үгсэн хуйвалдаж үнээ нэмж ард түмний “дарласаар” өнөөдрийг хүрлээ. ШТС-уудын эздээс төрд алба хашиж байгаа хүмүүс бий. Эдгээрээс Дархан аймгаас парламентад суух тийз өвөрлөсөн Б.Баттөмөртэй холбогдсон асуудал сүүлийн өдрүүдэд цахим орчинд анхаарал татаж байна.

Өнгөрсөн парламентын үед “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрөөс “Ойн бирж” ХХК тэр тэрбумаар зээл авсан байна. Тэгвэл “Тэс Петрлоиум” компани Б.Баттөмөр гишүүнтэй ямар хамааралтай вэ?

“Тэс Петрлоиум”-ын толгой компани “Ойн бирж” ХХК. “Ойн бирж” ХХК УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн байгуулсан компани юм. Б.Баттөмөр гишүүн болохоосоо өмнө буюу 1992-2000 онд “Ойн бирж” ХХК-д Захирал, зөвлөхөөр ажиллаж байсан.

Улсын бүртгэлээс үзэхэд тус “Ойн бирж” болон “Тэс петролиум”-ыг ХХК-ийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өөрөө үүсгэн байгуулсан тухай хар дээр цагаанаар бичсэн байдаг. Мөн ХОМ дээрээ “Тэс петролиум”-ын 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байдаг. Гэхдээ эрхэм гишүүн мэдээж одоо энэ байгууллагыг удирдахгүй байгаа.

Тэгвэл таны 100 хувийн эзэмшлийн “Тэс петролиум” 2016 оны сонгуулиас өмнө авсан өрөө хэрхэн барагдуулсан бэ? Энэ талаар эрхэм гишүүн та ганц үг ган хийгээгүй байгаа. ЖДҮХ сангийн асуудалтай хамт дуулиан дэгдэж байгаатай холбооотой таны авсан зээл ч ард түмний анхаарлын төвд байна. Учир нь та шатахууны үнийг барина хэмээн улсаас их хэмжээний мөнгө бага хүүтэй авсан байна. Тодруулбал, та АН-ын засаг барьж байх үед таны хувьцаа эзэмшдэг “Тэс петролиум” 3.8 хувийн хүүтэй 7.2 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Та энэ зээл төлсөн үү?
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-12-04 05:51:58
    davhraa hiilgej hamraa undurluulj, humsguu zasaad nuuree budsan bna..
  • ард түмэн 2018-11-21 13:49:01
    энэ нэг балай өвгөн нүднийхээ доод дээд зовхины арьсаа мэс үасал хийлгэж аваууосан давхраа хийогэсэ хиймэл өвгөн ичээсэй эмгэн нь загнадаггүйм бхдаа
  • Zocnin 2018-11-21 03:30:59
    Nudendee hiimel dawhraa hiilgesen ailgyi er tv geer garaad bsan ene hun yumuu haryutslaga yarih hun bna daa
  •  2018-11-20 16:08:48
    зээлээ төлөхгүй бүгдээрээ эсэргүүцэе. хаан банкыг гадаадаас салгаж ав. малчидыг сорогч хувалз босон хаан банкыг өр цайруул.
  • БАТ 2018-11-20 11:34:22
    Тэс петролиум бол нефтийн компаниудаас хамгиийн түрүүнд үнэ нэмдэг нь их хуралд Баттѳмѳр гэх нѳхѳр байгаа нь хэнд ч оойлгомжтой !!! Ийм увайгүй хүн байдаг юм
  • Zochin 2018-11-20 05:11:19
    http://StartWeeklyJob.com/?userid=138871
  • зочин 2018-11-20 05:10:00
    энэ өвгөнийг гаргадаг Дарханыхан тэнэг л байхгүй даа
  • Баяраа 2018-11-20 04:09:25
    Хахахахааа чи өөрөө ХААН банкнаас авсан зээлээ төлсөн үү
  • и 2018-11-20 03:29:05
    Тайман байцгаа. Баттөмөр авсан зээлээ ББСБ-д 35-40 хувийн хүүтэй хийцэн байгаа. Цөм ашиг хийгээд 5 жилийн дараа 3 хувийн хүүтэй нь төлнө.
  • B.Battomor 2018-11-20 03:04:30
    Yu yriad soliorood bnaa. Chamaig untaj baih hoiguur chin 100 hiuvi tolchihson shuudee. Ym unshdaggui ymuu bur davuulal tolson geech