ЖДҮХС-аас авсан зээлийн эргэн төлөлт муу байна
Жижиг дунд үйлдвэрийн санг тойрсон үйл явдал өндрөө авч нийгэмд цочрол өгсөн өдрүүд үргэлжилсэн хэвээр байна. Амтай болгон нь ярьж, чихтэй болгон сонсож зээл авсан төрийн өндөрлөгүүдийг жихүүцэж байна.
 
Тус сан мянга 178 төсөл хүлээн авч, түүний 480-ыг нь шалгаруулжээ. Түүнийхээ 136-д нь жилийн гурван хувийн хүүтэй зээл олгосон аж. Зээлдэгчдийн 122 нь УИХ-ын гишүүд хийгээд төрийн өндөр албан тушаалтны өөрийн болон түүний хамаарал бүхий этгээдийн аж ахуйн нэгжүүд авсан байгаа юм.
 
Ард түмний амьжиргааны, ажилгүй иргэдийг ажилтай орлоготой болгох зорилготой сангаас хэдэн тэрбумаараа үнэлэгдэх зээл авсан гишүүд болон өндөр дээд албан тушаалтнууд хүүгүй шахуу мөнгө авсан нь асуудлын гол цөм болчихоод байна. Тэднийг үзэн ядах, жигших үзэгдэл нийгэмд бий болов. Одоо бүр ЖДҮХС-ийн асуудлаар нээтэглэж Засгаа унагаж тоглохоор шийдсэн бололтой.
 
Энэ маргаантай маапаантай асуудал цаашдаа дэвэрсээр байх уу, эсвэл нам дарагдах уу гэдэг нь цаг хугацааны асуудал болчихоод байна.
 
Өнгөрсөн оноос сараас эхэлж үүссэн сангийн асуудал, зээлийн эргэн төлөлт өнөөдөр муу байгаа талаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос өчигдөр мэдээлсэн. Тухайлбал 2017 оны хоёрдугаар сард нэлээн хэдэн зээл гаргажээ. Түүний эргэн төлөлт маш хангалтгүй дутагдалтай байгаа аж. Шилэн данснаас харахад хэдхэн хүн зээлээ төлснөөс бусад нь төлөөгүй харагдаж байгаа юм. Зээл авсан нэр нэр бүхий хүмүүсээс цөөхөн нь зээлээ хагас дутуу төлсөн бол зарим нь огт төлөөгүй байгаа учир зээлээ төлөхийг шаардсан. Мөн хариуцлага тооцохыг дээрх холбооноос хүссэн юм. Түүнээс гадна өөрийнх нь үүсгэн байгуулсан хамаарал бүхий компанийн нэр дээр зээл авсан нь баримтаар ил тод болсон байхад сүүлдээ асуудалд орооцолдож эхлэнгүүт компаниа өөр хүний нэр дээр шилжүүлж, асуудлаас бултаж эхэлжээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Ундармаа өөрийн нэр дээр байгаа Капитал банкаа минийх биш, үйл ажиллагаанд нь оролцдоггүй мэт утгатай мэдээлэл хийсэн. Хөрөнгө оруулагын мэдүүлгээр бол эзэмшдэг тухайгаа бичсэн байсан.

Мөн УБЦТС-ны гүйцэтгэх захирал Баярсайхан өөрийн хамаарал бүхий гурван компанидаа 3,3 тэрбум төгрөгийн зээл авсан нь баримтаар нотлогдсон. Гэтэл нэг компанийнхаа эрхийг энэ сарын 05-нд Б.Маралбаяр гэж хүн рүү шилжүүлжээ. Магадгүй овог нь Баярсайхан гэж байгаа болохоор хүүхэд рүүгээ шилжүүлсэн байхыг үгүйсгэхгүй юм. Тэгэхээр одоо надад хамааралгүй компани гэж мэдэгдэх байх. Энэ мэтчилэн хариуцлагаас мултрахаар компани, аж ахуйн нэгжүүдийнхээ эрхийг бусдад шилжүүлэх үзэгдэл гарч эхлэв.
 
Зээл авсан нь илэрч баригдсан төрийн түшээд бантсандаа “Өнөөдөр зээлээ төлчихнө, зээлээ асуудалгүй хүүтэй төлчихнө. Ард түмнээсээ уучлалт гуйж байна” зэргээр мэдэгдэл хийсэн зарим нь бүр ард түмнийг дооглож тохуурхаж “Хоёр тэрбумыг хүүтэй нь төлчихнө. Та нар тайван байцгаа” гэж доромжилсон.
 
Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хөдөлмөрчид, тэд хөлсөө урсгаж, хүчээ шавхаж өөрийн гэсэн бизнесээ хөл дээрээ босгож, ар гэрээ тэжээх, амьжиргаагүй иргэдийг ажлын байраар хангах гэж зүтгэж байхад замаасаа нь мөнгийг нь дээрэмддэг эрх баригчид байсанд гомдож зэвүүцэж байгаа юм. Ингэж л ард түмнийг доромжилж байна.

Тиймээс зээлээ яаралтай төлж, санг хохиролгүй болгохыг шаардаж Баялаг бүтээгчдийн холбооноос жагсаал цуглаан хийхээр болсон юм.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-11-21 01:04:11
    Ждү-ийн энэ бага зээл юу ч бишээ .Та нар Чингэс,самуурай бондууд ямар аймаар юм болсон гэж бодно том хулгайч нар эргэн төлөлт байхгүй шүү дээ.үүнийг нэртэй ус.....
    202.126.89.232
    Мэдэгдсэн Хариулах
  • ард түмэн 2018-11-20 15:10:50
    их хурлын хулгайч гишүүд ард түмнийг дэндүү доромжилж бга бид яах ёстой вэ
  • tom pizda 2018-11-20 13:52:41
    ter tom piz danuud 100terbum tolchihood tomroochee.
  • иргэн 2018-11-20 06:40:27
    мянга 178 усэг тоог хольж бичдэг болсон юм уу энэ ч гайхамшигтай чадвартай сэтгуулчийн ажил байхаа даа ичиж ухлээ хуний емнеес ичих ч хэцуу золиг юмаа
  • ИРГЭН 2018-11-20 05:20:30
    ДАНДАА УИХ-хан авсан юм чинь ингэсгээд НАЙДВАРГҮЙ ЗЭЭЛ ГЭЭД ХАяНА ШДЭЭ
  • Od 2018-11-20 03:09:53
    10000 huvi demjij bn shuu !