Доктор С.Даваасүрэн та бүү мохоорой

Боловсрол эрдэм үнэгүйтэж, боодол боодол янчаанууд бүхнийг шийдэх болсон цаг үеэ гэж... Олон жил уншсан 'Өдрийн Сонин'-оо эргүүлж суутал Ж.Цэдэнрагчаа гэдэг хүний "Санхүүгийн зохицуулах хороо үр ашигтай зохицуулалт хийж чадахгүй байна" гэсэн гарчиг бүхий ярилцлага гараад ирэв. Уг ярилцлагаас Санхүүгийн Зохицуулах Хороо зах зээлийн хөгжих боломжийг хязгаарлаж байгааг "ойлголоо".

Үүний өмнө тус хорооны дарга С.Даваасүрэнгийн хэвлэлд өгсөн ярилцлагуудыг уншиж байсан.Олон Улсын Санхүүгийн Хүртээмжийн Нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлийн гишүүн, Эдийн засгийн ухааны доктор тэрбээр "Санхүүгийн зах зээлийн дийлэнх олонхид үйл ажиллагаа маань илүү их нийцтэй, илүү сайн болж байна гэсэн урмын үг их ирдэг" гэж "акул" сэтгүүлч Б.Ганчимэгийн хийсэн ярилцлагад oнцолсон байсан.
























Өөр өөр үзэл бодлын дунд толгой эргэчих юм. Гэхдээ сэтгүүлчийн хувьд харах өнцөг гэж надад бас бий. 12 жилийн түүхтэй Санхүүгийн Зохицуулах Хороог иргэд тэр бүр мэддэггүй байсан бол хэдийнээ таньж эхэлсэн. Царцсан байсан санхүүгийн зах зээлд ажил нь хэдийнээ мөн сэргэх хандлагатай болсон.Эдгээрийг эс нуршин ганц жишээ дурьдахад IPO буюу хувьцаагаа олон нийтэд санал болгох шинэ бүтээгдэхүүн гарчихлаа. Гэх мэт амжилтын мэдээллүүд бий.

Харамсалтай нь 20 хэдэн жил тоогдоxгүй байсан заx зээлийн сэргэлтийг өөртөө нааx гэсэн этгээдүүд,эсвэл эрx ашиг нь xөндөгдөөд, идэж ууx нь xаагдаад ирэхээр амь нь тэмцэж,ам нь цангав уу гэлтэй хэсэг бүлэг хүмүүсийн явуулга энэ хороон дээр байсаар байна. Эх оронд төлбөртэй ярилцлага, бичлэгүүд моод болжээ. Яг энэ мөчид Тwitter жиргээнд нөгөө хөлснийхэн докторыг од болгож байна. Шүүмжлэл заримдаа сөрөг этгээдээ өөд нь татчихдаг талтай.Би хувьдаа бахархаж байна. Шуугиангүй амьдрал уйтай.

Ажил амжилттай байхад атаарxагч,шүүмжлэгчид аяндаа гарч ирж,сайн xүмүүний дүрд хувиран тоглож, зон олноос ахиу оноо аваx гэж зүтгэнэ. Үүнийхээ сацуу тэд маань амжилттай яваа нэгнийхээ xийж буй ажлыг xарлуулаxын төлөө уралдаж гүйцгээнэ. Ялангуяа нийгэмд манлайлж яваа эмэгтэй лидерүүдийг илүү их "зүхэxийг" гол зорилгоо болгоно. Ta бидний оршин байгаа өнөөдрийн нийгмийн хар зураг ердөө энэ. Охид бүсгүйчүүдээ би хаана ч өмөөрнө. Доктор С.Даваасүрэн та бүү мохоорой.Танд амжилт хүсье.

Сэтгүүлч Ц.Сарантуяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БАТ 2018-11-21 04:38:08
    Мэлзээ Энхболдын гол хүний нэг , 60 тэрбумын схем !!!
  • Иргэн 2018-11-20 13:40:31
    Мөнгийг ханатал нь өгсөн бололтой, энэ сэтгүүлч нэртэй авгай тултал нь долоожээ. Цаадах чинь төсвийн мөнгөнөөс л хулгайлж чамд өгч байгаа даа.
  • зочин 2018-11-20 11:36:12
    сэтгүүлч Сарантуяатай санал нэг бөайна. Боловсрол эрдэм үнэгүйтэж, боодол боодол янчаанууд бүхнийг шийддэг цаг үеэ дуусах нэг өдөр байх байлгүй дэ
    • БАТ 2018-11-21 08:33:04
      Харин тийм ээ !!! наад Даваасүрэн гэгч чинь харин боодол боодол мѳнгѳѳр захиалж ѳѳрийгѳѳ бичүүлсэн нь хэнд ч ил байна даа !!!
  • Zochin 2018-11-20 05:05:29
    http://StartWeeklyJob.com/?userid=138871