Хятад иргэд алт угаадаг усан буу хийхээр орж ирсэн үү, алт ухахаар орж ирсэн үү
Дархан-Уул аймагт бичил уурхай эрхлэгчид хятадууд алт ухахаар орж ирсэн, газар нутаг сэндийлээд нөхөн сэргээлт хийхгүй байна гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага болон холбогдох газруудад өгчээ.

Үнэхээр Хятад иргэд хууль бусаар алт олборлож байгаа эсэхэд шалгалт хийсэн байна.

Энэ талаар албаны эх сурвалж хэлэхдээ “Манай нутагт хятад иргэд орж ирсэн нь үнэн. Энэ асуудалд 2-3 удаа шалгалт хийсэн. Тухайлбал 18 хятад иргэн алт угаах усан бууны төхөөрөмж хийхээр орж ирсэн. Өөрөөр хэлбэл, сэлбэг хэрэгслүүдийг нь хийхээр гэсэн үг. Түүнээс газар ухаад явсан зүйл байхгүй. Харин хөрөнгө оруулалтын чиглэлээр орж ирээд санхүүг болон бусад зүйлээр шатсан зүйл бий. Мөн аяллын визээр орж ирээд буцсан хятад иргэн ч бий. Эдгээр асуудлыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа” гэв.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-11-20 05:10:29
    Хаянхярваа хятадуудыг оруулж ирээ биздээ. Хонгорын хэрэг гэж бач хятадуудыг оруулаад зохиомол үймээн тарисан. Энэ ер нь хятад усгааны хүн байхаа даа
  • иргэн 2018-11-19 13:46:57
    сайхан малаа юу ч ойлгосонгуй хятадууд яах гэж орж ирсэн юм бэ
  • иргэн 2018-11-19 11:25:28
    амар болж дээ хятадууд чөлөөтэй бна даа
  • Бат 2018-11-19 10:48:14
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо