В.Путины айлчлалын цуваа Чингисийн талбай руу хөдөллөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр манай улсад ажлын айлчлал хийхээр   хүрэлцэн ирлээ. Тэрбээр манай улсад 14:30 цагт газардсан юм. Түүнийг албан ёсоор угтан авах үйл ажиллагаа Чингисийн талбайд болох юм. Үүний дараагаар хоёр улсын ерөнхийлөгч  ганцаарчилсан уулзалт хийх юм. Манай улсад дөрөв дэх удаагаа айлчлахаар ирсэн хойд хөршийн ерөнхийлөгчийн айлчлалын үеэр чухал ач холбогдолтой 15 гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна. Үүнээс хамгийн их анхаарал татаж байгаа нь Зам тээврийн салбарт хамтарч ажиллах  талаар ярилцахаар ОХУ-ын Зам тээврийн сайд  Ерөнхийлөгч Путины айлчлалын багт багтан манай улсад ирж байгаа явдал юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.