Нийтийн тээврийн хянагч нар ажлаа хийнэ үү
Нийтийн тээврийн автобусанд хянагч нар ажилладаг. Гэхдээ заримдаа харагддаггүй. Ялангуяа холын тээвэрт автобусанд хянагч нар явж харагддаг.

Жолоочийн хажуу талын суудалд суучихаад “Картаа дараарай” гэж тоть шиг давтаж хэлдэг хэрнээ хяналтаа сайн тавьж чадахгүй, бэлэн мөнгөөр зорчуулдаг тохиолдол өчнөөн байна. Зорчигч 500 төгрөгөө барьж орж ирээд жолоочид шууд өгчих юм. Хянагч нь юу ч хэлэхгүй, харсан ч хараагүй мэт. Уг нь бэлэн мөнгөөр зорчвол торгуулах хуулийн заалттай.

Гэтэл хянагч нь харсан ч хараагүй мэт дуугүй явна. Тэгээд картгүй бэлэн мөнгөө барьж орж ирсэн зорчигч жолоочид мөнгөө өгөөд бүр сурчихжээ. Ийм үйлдэлд нь хяналт нь тавьж чадахгүй хянагчаар яадаг юм бэ. Суудал эзлэж суучихаад хэл ам хэрүүл тэмцэл хийгээд яваа хянагч нар ажлаа хийнэ үү.

Алслагдсан дүүрэг, хороо буюу СХД-ийн Баруунтүрүү чиглэлд явдаг жижиг автобусны хянагч нар ажлаа хийхгүй байгаа харагддаг. Өглөө автобус орж ирж суучихаад өдөр алга болчихно, орой гэнэт гарч ирээд “Картаа цэнэглэсэнгүй, картаа дар” зэргээр загнаж зандарч яваа хянагч нар яг тавих ёстой шаардлагаа тавьж сур. Бэлэн мөнгө барьж орж ирж байгаа зорчигчдыг “Картаа цэнэглэ, карт ав” зэргээр шаардлага тавиад буцаагаад буулгачихаж яагаад болохгүй гэж. Ийм шаардлага тавих гэж автобусанд хянагч хийж яваа биз дээ, гэтэл үүргээ мартчихсан, жолоочийг өөгшүүлж бэлэн мөнгө гарт нь атгуулж яваа үйлдлээ таслан зогсооно уу.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-11-19 14:18:39
    Автобусанд мөнгө хийх машиныг хамт тавих хэрэгтэй. Хүмүүст төлбөр хийх боломжийг нь бүрдүүлж өхгүй бол мөнгө шууд жолоочийн карманд орно.
  • Бат 2018-11-19 05:00:34
    Энэ автобус уг жолоочийнх биш энэ хүн цалин авч байгаа тэгэхлээр картаар зорчих нь зөв үүнийг яалгахгүй сармагчингууд олон байна аа
  • zochin  2018-11-19 03:15:55
    hynagch geh heregui orontoogoor yanaa tuunii hajuud kartaa unshuulaagui unshuulsan ch kartand ni mungugui bur ogt bur vu ch uguhgui hun bhad...
  • zochin 2018-11-19 03:03:08
    ODOO BEKEN MUNGUUR BAAKHAN ZALUUS YAWDAG BOLSON , BODWOL KHUDUUNII NUKHUD BIZ , JOLOOCH NI INEEGEED L AWNA , MONGOLYN KHUULI 3 KHONOG G...
  • ь 2018-11-19 03:02:59
    өгнө үү байна уу өлөн нусгайд ямар хамаа байна аа би гэхэд карт авахгүй яахын тэр картны мөнгө нэгний халаасанд орно тэгэхээр жолоочид очвол илүү үр дүнтэй
  • Od 2018-11-19 02:39:24
    Odoo ene uzegdel hevshil bolson bn lee. Tiim humuus baidag ymuu? Baidag bol jolochtoigoo mongoo huvaaj avdag baij taaraa. Urt avtobusand suuj bui humuus garah ....