Улайдаггүй Б.Ундармаа
Улстөрд улайдаггүй улаан гэж нэг нөхөр бий. Улстөрчийн хувьд тийм ч туйлбартай нэгэн биш. МАХН-ыг МАН нэрээ сэргээхэд Н.Энхбаяртай цуг намын хуучин нэрээ дагаж гүйсэн нь Ч.Улаан. Удалгүй МАН-даа эргэн ирсэн түүх Ч.Улааных. Өөрт ашигтай л бол намаас орж гарах нь түүнд сонин биш. Тиймээс ч улс төрийн хүрээнийхэн түүнийг  улайдаггүй Ч.Улаан гэж нэрийдсэн.

Тэгвэл улстөрд хоёр дахь Улаан “мэндэлжээ”. Тэр нь Б. Ундармаа. Сүүлийн үед төрийн тусгай сангуудтай холбоотой дуулиан дэгдээд байгаа. Энэ болгонтой УИХ-ын гишүүн Б.Ундармаа холбогддог болж байна.

УИХ-ын гишүүн, бизнесмен хатагтай Б.Ундармаа өөрийн хамаарал бүхий “Капитал” банк жилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХ сангаас  авсан асуудал сонсгогчдын зэвүү дургүйг зэрэг хүргэнэ гэгч болж байна. Нэг үгээр сонгогч түмэнд бага хүүтэй очих мөнгийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа авч, өөрийн “Капитал” банкаараа дамжуулан “мөнгө угаасан” байгаа юм. ЖДҮСХ сан, "Капитал" банкны  "Хамтран ажиллах гэрээ" гэх жилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийн талаар дэлгэрэнгүй баримт ч олон нийтэд хүрсэн. Арилжааны банк  ЖДҮХ сангаас зээл аваад үйлдвэрлэл явуулахгүй,  нөөцөө  нэмэгдүүлж, зээлийн  хүрээгээ тэлэх нь тодорхой шүү дээ.

Гэтэл энэ шуугиантай зэрэгцэн Б.Ундармаа гишүүн би “Капитал” банкны үйл ажиллагаанд оролцдоггүй хэмээн “томров”.  Үнэхээр улайдаг нүүр гэж эрхэм гишүүнд алга. “Капитал” банк нь ЖДҮХ сантай гэрээ байгуулан 2011, 2016 онуудад зээл авсан байдаг. Улмаар 2017 оны 10 сарын 10-ны өдөр Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч, ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Капитал банкны гүйцэтгэх захирал гурав  хамтарсан гэрээ байгуулсан байдаг.  Энэ гэрээ нь 2011 оны зээлийн гэрээний үлдэгдэл 28 тэрбум, 2016 оны зээлийн гэрээний үлдэгдэл 17 тэрбум төгрөг, энэ хоёр гэрээний хуримтлагдсан алданги гэж хоёр тэрбум төгрөг нийлээд 48 тэрбум 447 сая төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс нэг жилээр чөлөөлөгдөх, алданги нь 0.014 хувь байх гэрээ байдаг.  Мөн тус гэрээний хамгийн эхэнд төсвийн тухай хуулийн 38.1.10, Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2017 оны 10 сарын 3-ны өдрийн 43 дугаар тэмдэглэлийг үндэслэн гэж бичсэн байгаа. Гэтэл тэр 43 дугаар тэмдэглэл дээр нь энэ гэрээний талаар огт дурдаагүй байна. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн 99.98 хувийг нь эзэмшдэг “Капитал” ийм гэрээ хийчхээд,  ЖДҮХС-гаас зээл авсан нь ЖДҮ-ийн тухай хуулийн 8.1-д заасан банк болон банк бус санхүүгийн байгууллагыг жижиг дунд үйлдвэрлэл гэж үзэхгүй гэсэн заалтыг ил цагаанаар зөрчиж байгаа юм.

Б.Ундармаа гишүүнийг овгоос нь илүүтэй “Капитал” банкаар нь мэддэг. Гэтэл одоо бүр “Капитал” банк минийх биш аятай юм яриад зогсож байх юм. Ийнхүү улстөрд улайдаггүй нүүртэй эрхэм нэгээр нэмэгдэж байгаа нь энэ.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зайл 2018-11-23 14:39:27
    Балиар бузрын хөгшин эмгэн хурдан үхэж далд орооч
  • Хаох  2018-11-20 23:55:09
    Яана гэр бүл үр хүүхэд хамаатан садан гээд л олон танидаг хүмүүс байга да ичиж амьдар
  • ард түмэн 2018-11-20 18:37:25
    шуналтай бузрын чавганц муухай хулгайч их хурлыг тарааа хулгайч нараар төрөө бариулсанаас огт бариулаагүй нь дээр дахин сонгууль зарлаж дээд доод танхимтай б...
  • Зочин 2018-11-20 03:14:51
    Жинхэнэ шуналын тулам бузар эм архаг архичин
  • Анд 2018-11-19 16:38:14
    Ацны бизнесмен их гарын хулгайч л бна
  • zochin 2018-11-19 16:04:43
    horhoi nudtei hoshnogon amtai luibarchin huuhen
  • Жж 2018-11-19 16:03:57
    Харахад элий авгай, идэхдээ бол аймаар юмаа
  • Aagi 2018-11-19 14:05:12
    Naadaha bariad avaachee huuli gej bnuu
  • зочин 2018-11-19 13:32:21
    ийм мал их хуралд сонгосон маланцарууд бидний хохь.
  • Zochin 2018-11-19 12:06:55
    Ene neeree yostou ichdeggui hulgaich umm. Ichij uheech
  • nam bus irgen 2018-11-19 12:06:45
    iim dawartsen sheesnvvdiig ustgald oruulah heregteishde, Putin yaaj Orosiig bosgoson bilee, Yag ter veiin oros shig tur n mafijchihsan bolohoor ustgal yawuulj
  • Зочин 2018-11-19 11:35:57
    Мөнхийн согтуу дүртэй УИХ-ын мисс үү, энэ эмэгтэй?..
  • ОГЦОР 2018-11-19 10:29:51
    Огцор
  • иргэн 2018-11-19 08:00:32
    Наад шуналтныхаа Банкийг нь дампууруулаап өгөөч.
  • ooeo 2018-11-19 07:01:47
    Iim balai eliirsen aimshgiin dur turhei hun hog shaaruudaar yahaaraa gishuun bolood maanagtaj yavdag bnaa
  • Капитал 2018-11-19 06:10:38
    Капитал банк дампуурсан. Хадгаламж эзэмшигчид мөнгөө татсан
  • зочин 2018-11-19 04:41:22
    Өөрсдөө сонгочихоод муулаад эхлэнэ. Яг үнэндээ сонгогч бид их буруутай шүү
  • MSC 2018-11-19 04:05:12
    Оджараглыг ухвал аймаар байхаа энэ муу иймбайхад
  • ЗАЙЛ! 2018-11-19 03:44:34
    ИЙМ ЁС ЗҮЙГҮЙ БИЗНЕС ЭРХЭЛДЭГ ЭЗЭН, КОМПАНИАР ҮЙЛЧЛҮҮЛЭХЭЭ ЗОГСООЁ!
  • 70 худалч, 76 хулгайч 2018-11-19 03:43:48
    70 худалч, 76 хулгайч
  • и 2018-11-19 03:26:10
    Тайван байцгаа. Ундармаа авсан зээлээ төлөөд дээр нь нэг дүүдээ 2-3 тэрбумыг хүүгүй зээлдүүлнэ.
  • гишүүн 2018-11-19 03:25:45
    АЙХГҮЙГ БОДВОЛ ТОМ УГЛУУРГАТАЙ ГАР БАЙХАА ЭСВЭЛ ЦАГААНДАА ГАРСАН
    • Kkkkk 2018-11-20 05:29:59
      Zaluuchuudiinevleliin mungiig nujurteiguu hamt ideedgarch irsen ter ueiinhen bugdmedej baa,shalgavalih yum garna daa
  • иргэн ГДР  2018-11-19 02:53:06
    Ундармаа капитал банк миний хамааралгүй гэж байгаа бол улсад авах нь зүйтэй. хамааралтай юм бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж хөрөнгийн ашиг орлогыг тооц
  • Байды 2018-11-19 02:31:15
    Капитал банк бишрэлт дэлгүүр бишрэлттэй бүгдээр үйлчлүүлэхээ больцгооё
  • Irgen 2018-11-19 02:24:51
    Bankiig ulsinh bolgoyo
  • MGL 2018-11-19 02:08:29
    Ингэж байхаар үхээчээ Овт шаарууд
  • irgen 2018-11-19 02:08:19
    Ard ni yawj baigaa awgaitai niilj Eruul mendiin daatgaliin mungiig idej baigaa. Bas surfactant emiig ch hucheer niiluulj idej baigaa hamt shalga
  • Zochin 2018-11-19 02:02:32
    http://StartWeeklyJob.com/?userid=138871
  • kapital 2018-11-19 02:02:28
    kapitalaa gej sonirholtoil bank daa
  • өнөрөө 2018-11-19 02:01:16
    ZARIG сайтын УЛАЙДАГГҮЙ нэг хүүхэнтэй тохироцож тавилттай ярилцлага өгөөд БОЛНО гэж бодож байвал ГОРЬДСОНЫ чинь ГАРЗ гэж хэлье.
  • хэхэ 2018-11-19 01:54:41
    Сонгочихоод гоншигонолдоод байх юм. Хохьнээ
  • зочин 2018-11-19 01:53:43
    банкаа улсад бэлэглэчихсэн юм байгаа биздээ зайлуул хун банкаа зугээр егч байхад эргуулээд муу хэлээд байдаг хун муутай хогнууд вэ