Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн, алах захиалга өгсөн этгээдүүдийг өнгөрсөн долоо хоногт Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа олон нийтэд зарласан билээ.
Тэрбээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёрыг шалгахыг хүссэн юм. Тэднийг С.Зоригийг алах захиалга даалгавар өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл шалгахгүй байгаа хууль хяналтын байгууллагуудад итгэл алдарч байгаа талаараа хэвлэлийн бага хурал хийсэн юм.
Ийнхүү энэ хэрэгт буруутгагдаж шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг буруугүй, хэргийн золиос болсон гэж үзэж байгаа ар гэрийнхэнд нь хандаагүй газар гэж байхгүй. Ерөнхийлөгчид хүртэл захидал бичсэн хариу ирэхгүй байна хэмээн ээж нь гомдолсон юм.
Харин хэргийн гол буруутан болоод буй Э.Бат-Үүлээс энэ талаар тайлбар авах гэсэн боловч тэрбээр уурлаж “20 жил намайг гүтгэж гүжирдэж байгаа хуулийнхнаас наад асуултаа асуу” гээд тайлбар өгөхийг хүсээгүй юм.
О.Сайхан
Оллоо.mn