ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн тоонд УИХ-ын гишүүн Б.Ундармаа байгаа бөгөөд тэрбээр өөрийн хамаарал бүхий Капитал банкаараа дамжуулж 48 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авсан гэх мэдээлэл гарч эхэлсэн. Авсан зээлээ сүүлийн нэг жилийн хугацаанд төлж барагдуулаагүй гэсэн баримт ч гарсан байсан юм.
Тэгвэл эдгээр мэдээллийг УИХ-ын гишүүн үгүйсгэж, өөрийгөө өмгөөлж, уснаас хуурай гарах оролдлогоо хийж эхэлжээ.
Тэрбээр “Би банкны үйл ажиллагаанд оролцдоггүй. Тэр 48 тэрбум гэдэг тоо ташаа мэдээлэл. Нэг ч үйл ажиллагаанд нь оролцдоггүй, нэг ч хувьцаа эзэмшдэггүй. ЖДҮХС-ийн зээлийг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулаад авчихсан гэж олон нийт хардаад байх шиг. Ямар ч зээл авсан орсон гарсан гэх гүйлгээ байхгүй. Энэ асуудлыг цагдаа, прокурорын байгууллага шалгаж байгаа. Харин тэр 700 саяын зээл авсан залуус төсөл бичээд сангаас авсан юм билээ. Зээлээ төлж барагдуулсан байгаа” гэж тайлбар өгчээ.
Ийнхүү өөрийгөө өмгөөлсөн гишүүн бүх зүйлийг шалгуулж байгаа. Хяналт шалгалтаар бүх зүйл бэлэн болно. Төслийн багийн залуусаа ч шалгуулж байгаа гэжээ.
О.Сайхан
Оллоо.mn