В.Путин Монгол улсад дөнгөж сая газардлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр манай улсад ажлын айлчлал хийх юм. Тэрбээр 13.00 цагт тусгай үүрийн онгоцоор Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах байсан ч нислэг тодорхойгүй шалтгаанаар хойшилж 14.15 цагт газардахаар болсон тухай мэдээлж байсан юм. Тэгвэл дөнгөж сая түүний онгоц Чингис хаан нисэх онгоцны буудалд газардлаа. Түүнийг угтаж авахаар албаныхан хүрэлцэн очсон байна. Түүнчлэн Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн 300 гаруй сурагчид угтаж авахаар нисэх буудалд очжээ. Тэрбээр манай улсад зургаан цаг саатаад буцах юм.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.