“Номадс”-ынхан ажил мэргэжлээрээ уралдаж байна

“Номадс”-ын сүлжээ ресторанууд “Миний ресторан” мэргэжлийн мэдлэг, ур чадвар сорих тэмцээн өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэ сорил уралдаан нь Монголын хамгийн том энтертайнмент төв “Номадс”-ын нэг салбар “Crocus event hall”-д болж байна.

Энэхүү тэмцээн нь “Номадс”-аас сүлжээ рестораны үйлчилгээний чанарыг сайжруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадвар, багийн ажиллагааг сайжруулах зорилготой. Тэмцээнд салбар бүрийн шилдэг ажилчдын төлөөллөөс бүрдсэн 18 баг оролцож, ур чадвараа сорьж байна. Нэг баг нь менежер, 3 тогооч, бариста буюу бартентер, зөөгч, үйлчлэгч  гэсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй байх ба оролцогч бүр мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөж аж. 

Тэмцээний шүүгчээр хоол үйлдвэрлэлийн туршлагатай гадаад, дотоодын мэргэжилтнүүд багтжээ. Шүүгчид мэргэжил тус бүрийн онцлогт суурилсан олон улсын стандартад тавигддаг хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, цаг баримтлал, урьдчилан бэлтгэл хангасан байдал зэргийг нарийн харж, шүүх юм.

Зохион байгуулагч, удирдлагуудын зүгээс “Миний ресторан” мэргэжлийн мэдлэг, ур чадварын тэмцээн нь  хамт олныхоо ур чадвар, мэдлэгийг сайжруулах, ажлын байр бүрийн онцлогийг гаргаж, ажилчдаа мэргэшүүлэх, хөгжүүлэх онцгой ач холбогдолтой гэдгийг онцолж байлаа.

“Номадс”-ын сүлжээ ресторанууд нь 2003 оноос хоол үйлдвэрлэлийн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар “Номадс”-ын сүлжээ ресторанууд 1000 гаруй ажилтай, “Модерн Номадс” рестораны есөн салбар, олон үндэстний арван салбар ресторан, зочид буудлын гурван салбартайгаар улсдаа төдийгүй ОХУ-д үйл ажиллагаа явуулж байна. 











П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sain baina 2018-11-19 02:36:20
    Unendee Mongold gadaadyn zochid tuluulugchid oruulchihaar gants restorant bol Modern Nomads. Hool uilchilgee felhiin standard. Amjilt, Amerikaas
  • Сарантуяа 2018-11-18 04:27:53
    Хоол үйлдвэрлэлийн салбарт ажилтнуудаа хөгжүүлж, сургаж, дадлагажуулдаг мундаг том компани байна. Амжилт амжилт!