Нэхмэл бүтээгдэхүүний экспорт 75 сая ам.доллараар өсчээ

Монгол Улс энэ оны эхний 10 сард 153 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.8 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 5.9 тэрбум ам.доллар, импорт 4.9 тэрбум ам.долларт хүрээд байна.  

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.1 (24.4%) тэрбум ам.доллар, үүнээс экспорт 755.9(14.6%) сая ам.доллараар, импорт 1.4 (39.0%) тэрбум ам.доллараар тус тус өсчээ.

Гадаад худалдааны тэнцэл 2017 оны эхний 10 сард 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарч байсан бол 2018 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс 610.8 (36.4%) сая ам.доллараар буурч, 1.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. 

Экспорт 2018 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс 755.9 сая ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.0 тэрбум ам.доллар, нэхмэл бүтээгдэхүүний экспорт 75.0 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин импорт өмнөх оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 265.1 сая ам.доллар, үүнээс дизелийн түлш 112.1 сая ам.доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 352.3 сая ам.доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 255.0 сая ам.доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 194.4 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 95.3 хувийг эзэлж байгаа бол импортын 66.8 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

Эх сурвалж: ҮСХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-11-17 10:56:11
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
    202.9.42.90
    Мэдэгдсэн Хариулах
  • ах 2018-11-17 05:32:39
    ард түмэн цүтгээд байдаг их хуралын гишүүд утасныхаа төлбөрийг хүртэл биднээр төлүүлнэ дээр нь хулгай хийнэ гутмаар
    203.91.112.130
    Мэдэгдсэн Хариулах