Монголын шигшээ баг тэмцээнээ өндөрлүүлэв

Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг Зүүн Азийн АШТ-ий сүүлийн тоглолтоо өчигдөр/11.16/ Хонг-Конгийн хүчтэй багийн эсрэг хийлээ.

БНАСАУ-ын багтай цааш шалгарах эрхийн төлөө гоолын зөрүүгээр өрсөлдөж байгаа Хонг-Конгийн шигшээ багт гоолын тоо чухал байсан учир тоглолтын эхнээс хурдтай довтолгоонуудыг өрнүүлж байв. Үүний үр дүнд 23 дахь минутад тэд Бразил гаралтай довтлогч Сандро-гийн гоолоор тэргүүлж эхэлсэн. Энэ гоолоос 12 минутын дараа Хонг-Конгийн шигшээ багийн Англи гаралтай тоглогч Жеймс МакГий тооны зөрүүг 2 болгон холдууллаа.

Тоглолтын эхний хагас энэ үр дүнгээр өндөрлөсөн. Хоёрдугаар хагасын 5 дахь минутанд манай шигшээ тооны зөрүүг ойртуулж А.Нармандах тооны самбарт нэрээ гаргасан. Үлдсэн цагт Хонг-Конгийн баг дахин 3 гоолыг бүртгүүлсэн ч манай залуус өөрт олдсон хэд хэдэн боломжийг алдаж эцэст нь 5:1-ийн харьцаатай ялагдал хүлээлээ.

Тус тоглолтын дараа Герман дасгалжуулагч Майкл Вайсс сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа: "Бидэнд анхаарах ёстой асуудлууд маш их байна. Мэдээж энэ шатанд гарна гэдэг бидний хувьд асар их туршлага. Энэ бол ердөө л бидний суралцах үйл явц" гэлээ.

60 жилийн түүхэндээ анх удаа Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд шалгарсан манай шигшээ баг ийнхүү өрсөлдөөнөө өндөрлүүлж байна. Харин Харин Хонг-Конгийн шигшээ баг ирэх онд Зүүн Азийн АШТ-ий аваргын төлөө БНСУ, ЯПОН, БНХАУ-ын багуудтай тоглох эрхээ авлаа.



Б.Од

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.